Диана гүнжийн тухай бидний мэдэхгүй баримтууд
Диана гүнжийг мэдэхгүй хүн гэж дэлхийн дахинд үгүй биз ээ. Түүний түүхийг сөхөхөд дээдсийн амьдрал түүнд тийм ч таатай байгаагүй нь тодхон харагддаг. Энэ удаад уншигчиддаа Диана гүнжийн тэр бүр олонд мэдэгдээгүй баримтыг хүргэхээр бэлтгэлээ.

Диана 9 нас хүртлээ гэрээр боловсрол эзэмшиж байсан.

Тэр тийм ч онц сурдаг хүүхэд байгаагүй.

Диана цэцэрлэгийн багш байсан.

Тэрээр баллетчин болох хүсэлтэй байсан. Багадаа балетаар хичээллэж байсан боловч хэтэрхий өндөр гэсэн шалтгаанаар хасагдаж байжээ.

Түүний эгч нь эхлээд Ханхүү Чарльзтай үерхдэг байсан.

Диана 19 настай байхад ханхүү Чарльзтай сүй тавьж 20 насандаа гэрлэсэн ажээ.

Тэрээр хуримынхаа бөгжийг сэтгүүл дээрээс сонгож байсан.

Дээдсийн хүрээний түүхэн дэх хамгийн урт гивлүүртэй даашинзыг Диана гүнж өмсөж байсан.

Түүний дуртай амттан нь кремний пуддингтэй зөөлөн талх байсан.

Диана гүнж хөвгүүдтэйгээ гадуур явахдаа хэзээ ч дээдсийн мэт байгаагүй гэнэ.

Түүний дуртай өнгө бол ягаан.

Тэрээр Доминек охины загалмайлсан эх байсан бөгөөд Доменик дауны синдромтой ажээ. Одоо тэрээр 20 настай.

Тэрээр өөрийн даашинзуудыг зарж 5,76 сая долларыг цуглуулан ДОХ болоод Хөхний хорт хавдартай хүмүүст хандивласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







