Судас цэвэрлэж, даралт бууруулдаг бэлдмэл
Орц:
Сайн чанарын лимон 12ширхэг, 300 гр улаан сармис, бас тийм хэмжээний цагаан гаа орно.
Бэлдэх арга:
Лимоноо шахаж шүүсийг нь гаргана. Сармис, цагаан гаагаа жижиг хэрчиж дээрээс нь хийгээд хөргөгчид хийхдээ таглаагаар таглахгүй аман дээр нь цаас тавина. 21 хонуулаад ууж эхэлнэ. Өглөө бүр сармис цагаан гаатай нь амны том халбагаар 1 -ийг нэг стакан буцалсан усанд хийж, уугаад сармис , цагаан гааг нь үлдээлгүй идээрэй. Өнгөрсөн жил би ингэж уугаад нэг ч даралтны эм уугаагүй, их сайн юм билээ. Өвөл уухад тохиромжтой. Заавал хийж уугаарай, найзууд аа. Өөрийнхөө төлөө гараа хөдөлгөх нь сайн шүү.
Эх сурвалж : facebook: @Narantuya ShagdarjavСэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







