“Taste of UB” өдөрлөг амттаны үзэсгэлэн маргааш нөгөөдөр болно

“Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болох гэж байна. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байгаа юм. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх ажээ.



Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөх аж. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах ажээ.

   Нийслэлийн Аялал жуулчлалын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.