Тасалгааны цэцгээ өвлийн улиралд хэрхэн арчлах вэ?
Цэцэг бүр жилийн 4 улиралд өөр өөр арчилгаа шаарддаг. Мэргэжилтнүүд үргэлж цэцгийг тайван байх үед нь бусад үеэс илүү усалгаа, арчилгаа шаарддаг гэж зөвлөдөг. Учир нь энэ үе голдуу намар, өвөл тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой байдаг аж. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 cap дуустал, өвөл цэцэглэдэг цэцгийг наймдугаар сарын сүүл, есдүгээр сараас эхлэн борддог байна. Ингээд өвлийн улиралд тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах аргыг хүргэе. Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах нь зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай.


Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь энэ үе нь голдуу намар, өвөл тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой байдаг аж. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 cap дуустал, эвөл цэцэглэдэг, угсраа кактус, цикламен зэрэг цэцгийг наймдугаар сарын сүүл, есдүгээр сараас эхлэн борддог байна.

Ингээд өвлийн улиралд тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах аргачлалаас хүргэж байна. Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах нь зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны улиралд наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийж өгдөг бол өвөл ингэх хэрэггүй.

Усалгаа
Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна.
Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 хэмийн дулаан усаар услах хэрэгтэй. Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.

Цэцгийн бордоо тэжээл
Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ.
Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус болон мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл ихэнх цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгүүдийг бордож болдог байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







