Баяраар нэмсэн жингээ хаяцгаая
Бүсгүйчүүдээ өвлийн амралт өөртөө өгчихсөн сууж байгаа юм биш биз. Шинэ жил, удахгүй цагаан сар болно, нэг мөсөн март өнгөрөөгөөд жингээ хасъя гэж бодоогүй гэж итгэж байна. Бялуу, майонез, элдэв зууш, салат, пицца, олон төрлийн амттан, орой унтхынхаа өмнө хүүхдийнхээ бэлэгнээс ганц нэгийг амандаа хүлхэж суусан бол одоо зүгээр сууж болохгүй шүү. Ингээд нэмсэн жингээ хаях 5 дасгалыг хүргэж байна.
1. Энэхүү дасгалыг 1 минут барьж хийнэ.Толгой, нуруу, хөл шулуун нэг шугаманд барь. Таны гэдэсний булчинд ачаалал өгөх болно. Амьсгаагаа чөлөөтэй жигд авах хэрэгтэй. Амьсгаагаа түгжих, жигд бус амьгалах нь толгой өвдөх шалтгаан болно.

2. Дээш харан хэвтээд хөлөө дээш өргөхдөө эхлээд 30 градусын өнцөг үүсгэн бариад 3 удаа гүнзгий амьсгаа авна. Дахин дээшлүүлээд 60 градусын өнцөг үүсгэн 3 удаа гүнзгий амьсгаа авна. Дараа нь 90 градусын өнцөг үүсгэн 3 удаа гүнзий амьсгаа аваад адил замаар хөлөө буулгана. Энэ дасгалыг хийхдээ гараараа толгойгоо барих, толгойгоо өндийлгөх зэрэг алдааг гаргаж болохгүй. Зурган үзүүлсэнчлэн хэвтээрэй.

3. Гараа урагш сунган доош харж хэвтээд , сунгасан гараа мөрний орчим авчирч нугалаад цээжээ арагш гэдийлгэх дасгал. Толгой урагш цэх байх ёстой. Хөл мөрний хэмжээний зайтай. Энэ байрлалаа 30 секунд хадгалан барина.

4. Доош харан хэвтээд хөлөө дээш өргөх. Гар болон цээжиндээ хүчээ төвлөрүүлэн өөрийн чадах хэмжээнд хийгээрэй. Хөл тэгшхэн байх ёстой анхаарна уу.

5. Энэ дасгалыг 30-60 секунд хийнэ. Хөлөө дээш өргөж бэлхүүнээсээ гараараа дэмжинэ. Хөл байх ёстойг анхаарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







