Өдөрт хоёр удаа хоолловол амархан турна



Хоол судлаачид ойр ойрхон бага идвэл сайн гэсэн хуучин онолыг үгүйсгэв. Тэдний явуулсан судалгаагаар өдөрт хоёр удаа хоолловол илүүдэл жингээ амархан хаядаг болох нь тогтоогджээ. Хоёр долоон хоног үргэлжилсэн судалгаанд илүүдэл жинтэй 54 хүн сайн дураар оролцсон аж. Тэдний тал нь өдөрт хоёр удаа буюу өглөө, өдөр нь хоол идэж байжээ. Ингэхдээ их хэмжээний хоол идэж байсан гэнэ. Үлдсэн хэсэг нь өдөрт зургаан удаа бага багаар хооллож байв. Судалгааны дүн гартал эхний бүлэгт багтсан хүмүүс илүү турсан нь тодорхой болжээ. 

Хоол идэх цаг хугацаа маш чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Жишээ нь, өглөөний цай ундаа уухад хамгийн тохиромжтой үе бол 6-10 цагийн хоорондох үе юм. Харин өдрийн хоолыг 12-16 цагийн хооронд идвэл зүгээр аж. Хамгийн гол нь өглөө нь цай унд уух ёстой гэнэ. Мөн оройн хоолноос бүрмөсөн татгалзах хэрэгтэй байна. Оройн цагаар хүний бие махбодын метаболизм үйл явц удааширдаг тул өөх тослогийг үр дүнтэй шатаадаггүй билээ.  Өмнө нь хоол судлаачид өөрийн жинг хяналтдаа байлгахыг хүсч байгаа хүмүүст хоолоо сайтар зажилж идэхийг зөвлөж байсан юм. Энэ тохиолдолд бие махбод илчлэгийг амархан шингээж авдаг аж. Судалгаагаар удаан гэгч нь хоолоо хивж иддэг хүмүүс бага хоол иддэг бөгөөд илүүдэл жинтэй болдоггүй нь тогтоогджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(178.83.72.114) 2014-04-10 02:22:27
34-tei busgui 517 jintei yum bol öndör chini hed we
G (218.186.19.10) 2014-04-07 23:58:54
Bi mash udaan iddeg zarimdaa sanaa zovmoor busad buh humuus hooloo idsen bhad bi hivj l suudag Tegeed sanaa zovood hooloo uldeedeg Nas 34 jin 51kg 700gram
G (218.186.19.10) 2014-04-07 23:54:41
Bi mash udaan iddeg zarimdaa sanaa zovmoor busad buh humuus hooloo idsen bhad bi hivj l suudag Tegeed sanaa zovood hooloo uldeedeg Nas 34 jin 517kg