Тортилла хийх жор
Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр хамгийн хялбар жороор тортилла хийх жорыг оруулж байна. Өглөө, үдийн цайнд амтат тортилла хийж идээрэй










Тортилла хийх орцуудыг бэлтгэнэ.

Хуурай орцуудыг холино. Гурил, давс, исгэгчийг /эсвэл baking powder хэрэглээрэй/ холино.

Дараа нь ургамлын тосыг бага багаар хийж зуурна. Дараа нь хүйтэн бүлээн усыг бага багаар хийж зуурна. Эвэнд ортол 7-9 минут зуураарай. Хуурай гурил хэрэглэж болно.

Гарын атганд багтах хэмжээгээр жигд таслан бөөрөнхийлнө.

Ингээд нимгэн элдэнэ.

Хайруулын тавгыг тослолгүйгээр дунд зэргийн гал дээр халаасны дараа элдсэн тортиллх тус бүрийг хийж 1 минут хайрна.

Ингээд эргүүлээд нөгөө талыг 30 секунд хайраад гаргаарай.

Ингээд л амтат тортилла бэлэн боллоо.

Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(90.162.241.43)
2016-01-14 17:34:03
Tortilla gej arai l oor yum bdag san
0
0
0
Хариулах







