Iphone8, 8 plus, Iphone X загваруудыг танилцууллаа
2017 оны 9 дүгээр сарын 13-ы өдөр олон нийтэд танилцуулсан Iphone8 ба Iphone X загвар хэрэглэгчдийн төсөөллийг бодит болголоо. Өмнөх загвар Iphone 7-ийн адилаар ус болоод тоосны хамгаалалттай. Iphone 8 утас нь 4,7 инч ретина дэлгэцтэй бол Iphone 8 plus гар утас нь 5,4 инч дэлгэцтэй ажээ.

Энэ удаагийн шинэ загварын гар утасны онцлог нь анх удаа гар утас утасгүй цэнэглэгчтэй болсонтой холбоотой юм. Тус шинэ загварын Iphone гар утасны өнгөний сонголт нь хар саарал, мөнгөлөг, алтлаг гэсэн сонголттой байгаа бөгөөд үнийн хувьд 699 ам.доллараас эхлэх гэнэ. Iphone 8 гар утасны хамгийн бага хэмжээ нь 128 гегабайт ба үүнээс гадна хурууны мэдрэгч хоме баттоныг face ID бүрэн орлохоор болжээ. Мөн шинэ загварыг танилцуулах үеэр шинэ Apple Watch-ийг танилцуулсан юм. Өмнөх оны яг энэ үед apple watch шилдэг ухаалаг цагнуудын хоёр дугаар эрэмбэлэгдэж байсан бол өнөөдрөөс эхлэн нэг дүгээр байрт оржээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







