Бүсгүй минь дур тавьж чадахгүй байна уу

Нөхөртэй хэрнээ дур тавихгүй бол яах вэ?

Судалгаанаас үзэхэд нөхөртэй эмэгтэйчүүдийн 30 % нь дур ханаж үзээгүй буюу эсвэл маш цөөн удаа тавьж үзсэн байдаг. Эдгээр эмэгтэйн тал хувь нь нөхөртэйгээ ойртсон үедээ дур тавьсан мэт жүжиглэдэг ажээ. Эхнэрүүд төдийгүй нууц амрагууд ч дур тавьж жүжиглэдэг, ялангуяа янхнууд. Мэдээж, үйлчлүүлэгч болгонтойгоо тавиад байвал ядарч цуцахаас гадна мөнгө олж чадахгүй. Порно жүжигчид мөн адил дүр үзүүлдэг. Порно киноны хуулиар дур тавихыг хориглодог ажээ. Дүр үзүүлж, эр хүнийг хуурах бараг боломжгүй байдаг.



 Яагаад гэвэл жинхэнэ дур тавих үед умайн хүзүүнээс өтгөн халуун шингэн гарч ирж, эр хүний эрхтэнг бүрхэн авдаг. Энэ үед эр хүн халуун бүлээн наалдамгай юм түүний эрхтэнд хүрэхийг мэдэрч, улам тачааддаг. Энэ нь ёолох, гинших, хашгирахаас ч илүүтэйгээр эр хүний тачаалыг улам бадраадаг. Тэгэхээр нөхөртөө дур тавьсан дүр үзүүлэх хэрэггүй. Харин хэрэв та анхнаасаа тэгж дүр үзүүлж байсан бол жүжиглэхийн зэрэгцээ “Өөр байрлалаар хийж үзье, хэлүүг минь оролдооч” гэх зэргээр туршилт хийж үзээрэй. Тэгээд хэрэгтэй байрлалаа олмогц цаашид жүжиглэх хэрэггүй болно. Эрчүүд эм хүний ямар ч сайхан шинжүүдийг үнэлдэг байлаа гэсэн ч сексэд дур тачаал, чөлөөтэй байдлыг илүүд үздэг гэнэ. Эмэгтэй нь дур тавихад эр хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдэрч, сайхан таашаал амсдаг  юм байна.



Жинхэнэ дур тавилтыг мэдрэхийн тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй:

-Нэгдүгээрт, чи залуугийнхаа хувьд хамгийн хүсэмжит бүсгүй нь гэдгийг сайн санаж яваарай. Ингэснээр чи өөрийгөө нүцгэн байх үед ямар харагддаг бол гэсэн өөртөө итгэх итгэлгүй байдлаасаа салах болно. Өөрийгөө хайрлаж, сексийн мэдрэмжиндээ бүрэн автаж, тухайн өдрийн таагүй бодлуудаа толгойноосоо авч хая. Заримдаа ажил дээрх таагүй явдлууд, гэрийн дутуу хийгдсэн ажлууд гэх мэт шалтгаанууд сэтгэлийн тайвшралыг олоход саад болдог шүү дээ.
-Хамтрагчтайгаа сексийн харьцаанаас харилцан таашаал авч, бие биеэ энхрийлж, хаана нь хамгийн мэдрэмжтэй цэгүүд байгаа, өөрийнхөө эротик фантаазын тухай харилцан ярилцаж байх хэрэгтэй.
-Секст янз бүрийн байрлал их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс, дур тавилтын тод мэдрэмжийг амсахын тулд хэд хэдэн байрлалыг туршиж үзэж, хамгийн их мэдрэмж өгөх тэр байрлалыг олоорой.
-Түүнээс гадна өөрийн биеэ бэлтгэж, дур тавихад туслах дасгалуудыг хийх хэрэгтэй.



Үүнд :

1. Тасралтгүйгээр 20 удаа үтрээний булчинг чангалж, сулруулаарай. Яг л бие засах хүслээ дарж байгаа мэт.
2. Үтрээний булчинг чангалаад 3-4 секунд бариарай. Энэ дасгалыг 10 удаа давтаарай.
3. Амьсгаагаа авахдаа булчингаа чангалж, амьсгаагаа гаргахдаа булчингаа суллаарай. Энэ дасгалыг 10 удаа давтана.

Энэ дасгалыг өдөрт 3 удаа хийж байгаарай. Түүнээс гадна эдгээр дасгалуудыг хаана ч явж байсан хийж болно. Мөн секс хийхээс өмнө энэ дасгалыг хийвэл үр дүнтэй байдаг юм шүү.

Секс хийх явцдаа хөдөлгөөнөө хурдан, огцом хийх гэж яарах хэрэггүй. Удаан, тогтуун хөдөлгөөнийг огцом хөдөлгөөнтэй ээлжилж хийгээрэй. Ингэснээр чи өөрийн биеийг дур тавихад бэлдэж байна гэсэн үг.

Тэгээд хамгийн гол дүрэм нь чи өөрийгөө мэдрэмжгүй, дур тавьж чадахгүй гэсэн бодлоосоо ангижраарай. Өөртөө итгэлтэй байвал гайхамшигтай үр дүнд хүрэх болно шүү!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.