Нумын ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай



Мөн чанар

Та далайцтай ярьж, том хөдлөнө. Энэ юуг хэлнэ В1 гэвэл завшаан олдсон цагт мөрийтэй тоглож азаа узэхэд үл буцна. Ухаалаг цагаан цайлган их сониуч тиймээс ч яагаад гэж байнга асууж явдаг, зоримог өөдрөг сэтгэлтэй. Аливаа ажил мэргэжлийн хамгийн дээд байранд хүрэхийг ямагт эрмэлздэг. Амьдралынхаа эорилгод хүрэхийн тулд өөртөө их итгэдэг. Дэвшилтэт, санаачлагатай овсгоот чанар тань таныг онцгой амжилтад хүргэдэг. Бодож томхон хөдлөх явдал бол нумын ордныхны нийтлэг шинж мөн. Дунд зэрэг юм уу, энгийн амьдрал сэтгэлд үл хүрнэ. Та тааламжтай сайхан яриа хөөрөөтэй хүн. 

Шог хошин ярианд дуртай бөгөөд өөрөө их яримтгай үнэнч шударга идеалист бясалгагч. Эрх чөлөө дэвшлийг хязгааргүй мөрөөдөх бөгөөд шударга ёсны сэтгэлгээ их хөгжсөн хүн. Та их олон талын авъяастай, зоримог санаа дүүрэн, юманд амжилт олох хүртлээ сэтгэл амар суудаггүй. Танд янз бүрийн санал бодол, амжилт олох баян болох дүр зураг байнга эргэлдэж байдаг. Олонх нь морь уралдах, хөзөр тоглоход дуртай. Зан заншпыг хүндэтгэх эрх чөлөөтэй дураараа байх хоёрын хооронд тэлэгдэн хоёрдмол талтай байдаг. Хуучин ес уламжлалаасаа  салсан нэг нь амьдралдаа гол төлөв амжилт олдог. Нумын ордныхон байгаль дэлхийг хайрлан гэрээс гадуур амьдрахыг хүсдэг. Бүх адгуус амьтдыг ялангуяа морь нохойг их хайрладаг. Ярих хийх нумын сум шиг шулуун шуудхан. Замдаа тааралдсан бутыг тойрохгүй улс. Нөхөрсөг нийтлэг зантай бусдын ач тусыг ер мартдаггүй.  Цагаа ирэхээр хариу тус заавал хүргэдэг.

Эрүүл мэнд

Жигд хөгжсөн бие эрхтэнтэй. Нэлээд булчинлаг биетэй, гол төлөв нүд тойрсон инээмсэглэлийн зураастай. Нумын ордныхон инээхдээ ажиглагдах онцлогтой. Инээж хөхрөх нь адуу янцгаахтай төстэй санагдана. Таны од элэг өгзөг, гуя, мэдрэлийн систем гэдэс, хөлийн тавгийг жолоодно. Сайн идэж ууж амарч байх шаардлагатай. Нумын ордныхон осол гэмтэлд амархан өртөх хандлагатай. Иймээс их болгоомжтой байх учиртай. Анхаарал өчүүхэн алдсанаас болж ноцтой аюулд орж болзошгүй.

Чухал нас

Таны амьдралын чухал үйл явдлаар дүүрэн нас бол 12, 18, 24, 30,36, 42, 48, 54, 60, 66, 72, 78, 84 нас бололтой.

Ажил мэргэжил

Сонгосон мэргэжил ажилдаа амжилт олно, Хуульч хэвлэн нийтлэгч, сэтгүүл сонины ажилтан, график зураач, барилгын гэрээлэгч, тамирчин, биржийн зуучлагч, морин уралдааны аль ч ажил, тухайлбал адуучин уяач дасгалжуулагч малын эмч зэрэг ажил сайн тохирно. Түүнчлэн батлан хамгаалах улс төрийн ажил таныг татна. Эрх чөлөөтай санагдсан ямар ч ажил танд бас тохирно. Хоёр өөр ажлыг ззрэг хийж чадна.

Бусадтай түншлэх ажил танд таарамж муутай. Бие дааж ажиллах дуртай. Бусдын тушаал зааварт дургүй. Олон түмэнтэй сайн холбоо харилцаатай бөгөөд ихэнх ажлаа тэрхүү харилцаа холбооныхоо ачаар бүтээнэ. Ажил төрлийн түнш холбоотноо чухалд үздэг.

Харилцаа холбоо

Өөрийгөө буян заяатны үлгэр дууриал хэмээн бодож эрх мэдэл, чадал хүчний тэнгэртэй төрсөн гэж итгэж явдаг. Өөрийгөө бусдаас хамаагүй илүү ухаантай хүмүүн гэж бодно. Бусад хүнийг тантай харьцуулахад  юу ч биш гэж үздэг. Нэр төрд дуртай бөгөөд сайн муу ямар ч замаар амьдралынхаа зорилгод хүрнэ. Юм зохиож ярихдаа сайн агаад хүн үнэмшмээр худал ярина. Энэ бүхэн таны зорилгод алгуур үйлчилдэг. Эрх мэдэл нэр хүнд олохыг эрмэлздэг. Ажил гэж үхэж шунахайрах тул хайрлах дурлах амрах цэнгэх цаг багатай. Хайр дурлалын амьдрал ихээхэн ээдрээтэй байх болно.

Хайр дурлал

Нумын ордны эрэгтэй

Чинээлэг амьдралтай сайхан хувцасласан эмэгтэйд татагдана. Хүүхэд татагдахаараа дорхноо найзалж нөхөрлөж яарч болзоо тавих гэдэг. Хэрэв тоогдохгүй бол тэр хүүхнээ даруй мартдаг. Түүний хойноос хөөцөлдөх цаг завгүй. Удаан хугацаанд нэг хүүхэнтэй зууралдаад байх дургүй. Дурласан л бол түргэн гэрлэхийг боддог. Ажил төрөлд явсаар эхнэрээ мартаж орхидгоос ноцтой ан цав үүсэх шалтгаан болдог. Нумын ордны ихэнх хүмүүс гэр бүлээс гадуур хэрэг мандуулах гээд байдаг тул ханиасаа зэмлэл хүлээхэд хүрдэг. Та чийрэг биетэй хүн тул ихээхэн янаг хүүхэнтэй суух дуртай. Эхнэр тань таны сонирхпыг тогтоож барьж чадвал бусадтай холбоо тогтоох гэдэггүй.

Нумын ордны эмэгтэй

Сайхан бодол сэтгэлтэй. Эрэгтэй хүнтэй танилцахдаа голдуу инээмсэглэн түүнд бүрэн татагдсан сэтгэгдэл төрүүлнэ. Нэр хүндтэй сайн сайхан эрчүүд түүнд дурладаг. Биеэ магтсан эсвэл дагаад салдаггүй хүнийг тоодоггүй. Бардам хүнд дуртай бөгөөд танд сэтгэл тавьж дурласанд нь сэтгэл ханадаг. Та өөрөө санаачлага гаргах хандлагатай. Харин амьдрал нь тохижсон хүний зүгээс гаргасан санаачлагыг хүлээж магадгүй. Мөнгө санхүүгийн төлөө дурлал хайраа золионд гаргаж чадна. Хайр дурлалыг дуртай цагтаа олж авч болно, харин материал баялагийг олж чадахгүй гэж боддог ч байж магадгүй.

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.