Бvсгvйчvvдийн секс vечлэл

Бvсгvй та заримдаа өөрийгөө хачин жигтэй байгааг анзаардаг уу? өчигдөр чи сексийн тухай бараг л минут тутам бодоод л хайрттайгаа хаана ч хамаагvй, бvр цахилгаан шат, нийтийн хонгилд ч секс хийчихмээр хvсэл төрөөд байсан чинь өнөөдөр болохоор орондоо ном хараад хэвтэх нь хайртын чинь ялдам энхрийллээс хавьгvй сайхан санагдаж байна уу? Уг нь бол юу ч болоогvй, өөрчлөгдөөгvй л юм шиг санагдана. Залуу чинь урьдын л адил сэтгэл татам, ялдам, найрсаг хэвээрээ. Та нар хэрэлдэж маргаагvй, толгой чинь өвдөөгvй, сэтгэл санаа чинь ч хямраагvй.

Тэгээд юу болоод байна аа? “Эмэгтэйчvvдийн л асуудал байх нь…” гэж сэтгэл гонсойсон залуу чинь бодно. Vнэндээ ч тvvний зөв. Бvсгvйчvvдийн бие махбодод сарын тэмдэгтэй холбоотойгоор дааврын байнгын өөрчлөлт явагддаг. Энэ нь бvсгvйчvvдийн гадаад төрх, сэтгэл санааны байдал, ааш зан бvр сексэд хандах хандлагад нь хvртэл нөлөөлж байдаг. Эмэгтэй хvн болгонд өөрийн секс-vечлэл байх бөгөөд “халуун”, “хvйтэн” өдрvvд гэж бий.

Гэхдээ бид тэр онцлог өдрvvдийг урьд нь биш, болоод өнгөрсөн хойно нь л мэддэг. Vvнийг урьдчилж мэдээд, өөрийн гэсэн, хувийн бяцхан календарьтай болбол зvгээр биш vv? Тэгвэл хамтрагч чинь байсан ч, байгаагvй ч бидэнд нэлээн хэрэг болноо доо. Vvнийг бодож гаргах гээд vзье л дээ. Сарын тэмдэг нь 28 хоногийн мөчлөгтэй ирдэг хvн байна гэж бодъё.

Тэгэхэд бид энэ 28 хоногийн эхний сvvлийн 2 долоо хоног бол асуудалгvй, харин яг голын хэд хоногт осолтой vе тохиодог гэж багцаагаар мэднэ. Ерөнхийдөө секс-vечлэл ч бас нэг тиймэрхvv л байдаг. өндгөн эс боловсрох vе хэр ойртож, холдож байгаагаас шалтгаалан эмэгтэй хvн сексийг огцом хvсч, эсвэл дургvйцэн хөрч байдаг.

Сарын тэмдгийн 1-11 дэх өдрvvдМөчлөгийн хамгийн эхний өдрvvд буюу “найз ирсэн” vеэр бvсгvй хvний бэлгийн даавар харьцангуй идэвхгvй болдог. Гэхдээ энэ нь бэлгийн дур хvсэл хөлдчихсөн гэсэн vг биш. Зvгээр л, зарим хvн сарын тэмдэг ирсэн vед секс хийх нь аймшигтай заваан, муухай зvйл гэж боддог бол зарим нь энэ vед секс хийгээд онцгой таашаал авдаг.



Нэгдvгээрт, сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрvvд бол “сарын тэмдгийн өмнөх vеийн синдром” дууссан байдаг тул зарим эмэгтэй сэтгэл нь тайвширч, хямрал арилснаар секс хийхдээ дуртай болсон байна. Хоёрдугаарт сарын тэмдэг ирж байх vеэр эмэгтэй хvний бэлэг эрхтний байнгын чийг /цус/ хангалттай байх учраас эрэгтэйн бэлэг эрхтэн vтрээнд чөлөөтэй хөдөлж болно.

Гэхдээ энэ нь зарим хvнд эвгvй санагддаг бол зарим хvнд таалагддаг. Харин 6-11 дэх өдрvvдэд эмэгтэй хvний бэлгийн дур хvсэл бага зэрэг буурдаг. Энэ vед бvсгvй хvний бэлгийн дааврууд нь өөр ажилд буюу жирэмсэлж vр тогтооход бие махбодыг бэлдэж байдаг.

Хувийн амьдрал Сарын тэмдэг ирсэн өдрvvдэд өөрийгөө яасхийж зөв гольдролд нь оруулах вэ гэж санаа зовниж байна уу? Энэ vед бvсгvй чамд удаан янаг, удиртгал, сексийн янз бvрийн мөрөөдөл, сэтгэн бодох чадвар, бие, сэтгэл тайвшруулах иллэг, эротик кино, ном, хэвлэл зэрэг зvйлvvд, хамтрагчийн чинь ялдам янаг байдал, бvр гар хангалга гээд янз бvрийн л арга хэрэгтэй болох байх.

Шөнийн болзооныхоо тухай, юу хvсч, юу vзэж, ямар мэдрэмж авмаар байгаагаа бодож, сэтгэхvйн хувьд урьдчилан бэлтгэл хийх хэрэгтэй. Сексэд зориулж сэтгэлдээ нийцсэн сайхан дотуур хувцас авч, тохирох гэрэл, хөгжмийг сонгож, хайртай хvндээ сексэд өдөн дуудсан мессеж бич.

Энэ бvхэн таныг сексээс бvрэн дvvрэн таашаал авахад тусална. Та сексийн хамтрагчгvй байлаа ч таныг сэтгэл тайван байж хэн нэгний хурхирахыг сонсолгvйгээр орон дээрээ хөлөө ачин хэвтээд ном унших боломж өгч буй даавартаа баярлах хэрэгтэй.

Сарын тэмдгийн 12-16 дахь өдрvvд Сарын тэмдгийн 12 дахь өдрөөс бvсгvй хvний биенд гайхамшиг эхэлнэ. Сарын тэмдгийн дундах vед бvсгvй хvн жинхэнэ ханаж цадамгvй секс хvсэлд автаж, бараг цус сорогч, секс бурхан болон хувирдаг. Энэ vед бие махбод чинь сексийн амтыг улам ихээр хvсэн амтлаг бал бурмыг дахин дахин нэхэн шаардана.

Тэгээд л чи өөрийгөө секс бvжигчин мэт санаж, хайртынхаа хамт порно суваг vзэж, сэтгvvл эргvvлэн, балкон дээрээ нvцгэн зугаалж, хамгийн “секси” бvсгvй болдог. Энэ бvхэнд бид өөрсдийн цусанд ихээр ялгарч ирсэн дааврууддаа /эстроген, прогестерон, бас магадгvй тестостерон/ баярлах хэрэгтэй.

Сарын тэмдгийн мөчлөгийн яг дунд vед бvсгvй хvний бэлгийн дур хvсэл дээд цэгтээ хvрдэг /мөн энэ vеэрээ бvсгvй хvн жирэмслэх хамгийн өндөр магадлал, боломжтой байна гэдгийг санахад илvvдэхгvй/. Энэ vед хамгийн боломжтой сайхан болзоо бол хайрттайгаа амралтын газар очоод хамгийн зоригтой секс туршилтуудыг хийх явдал юм.

14-16 дахь өдрvvдэд өндгөн эс бvрэн боловсорч дуусах бөгөөд дээр хэлсэнчлэн энэ vед бэлгийн дур хvсэл ч дээд цэгтээ хvрсэн байна. Эрдэмтэд хvний биеийн энэ зохицлыг байгаль эхийн ухаалаг, гайхамшигт мэргэн шийдвэр хэмээн vздэг. Байгаль эх биднийг эртний арслан заан шиг устаж алга болгохгvйн тулд, бvсгvй хvний бэлгийн дур тачаал нь vр хvvхдээ vлдээж vргэлжлэх vйл явцыг даран сөнөөхгvй байхын тулд ингэж зохицуулжээ.



Гэвч байгаль ээжийн энэ хvсэл эрмэлзлийг энэ удаадаа биелvvлэхгvй гэж бодож байгаа бол энэ хэд хоногт жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай аргуудыг хэрэглээрэй. Дашрамд өгvvлэхэд байгаль ээж бvсгvйчvvдийн зөвхөн бие махбодыг бэлдээд зогссонгvй, энэ чухал өдрvvдээр нөхөр, хархvv нь хөлбөмбөгт хорхойсож, эсвэл элдэв чухал ажилд дарагдчихвий гэж болгоомжлоод энэ хэдэн хоногт бvсгvй хvнийг хамгийн vзэсгэлэн төгөлдөр, өнгө vзэмж төгс байхаар зохицуулжээ.

Vvний тулд тэр эстроген дааврыг “зэвсэг” болгон ашигласан байна. Эстрогены ялгарал ихсэх нь бvсгvй хvний арьсыг зөөлөн булбарай болгож, хөхийг чангаруулан сэрийлгэж гаднаас нь харахад л өөрийн эрхгvй сэтгэл булаам, шvvрс алдам болгодог.

Хувийн амьдрал Энэ vед чамд хэрэгтэй юм бол ердөө л амьдралаас таашаал авах. Дааврын зохицолдоогоо vр дvнтэй ашиглан тvvний тусламжтайгаар сексийнхээ амьдралыг илvv сонирхолтой, аз жаргалтай болгох хэрэгтэй. Ямар ч туршилт, шинэ туршлага, шинэ дvр төрхтэй байхаас битгий ай. Сексийн хамтрагчаасаа куннингулис хийхийг гуй. Энэ vг их аймшигтай байвал зvгээр л “чи намайг “тэнд” минь vнсээч” гэж гуй л даа.

Гэрийнхээ бvх тавилгыг сексэд яаж ашиглаж болохыг сайтар судлаарай. Хэрвээ чи дөнгөж шинэхэн хайр дурлалтай учраад байгаа бол “бие биенээ ойр дотно таньж мэдэх” гэсэн санаагаа яг энэ өдрvvдэд хэрэгжvvлээрэй. Харин чи одоохондоо “гоцлол” ганцаараа байгаа бол энэ vеэр өөрөө өөртөө таашаал өгөхөөс бvv татгалз. Сонирхолтой эротик кино vзэж, саунд сууж, доргионтой хиймэл эрхтэн худалдаж ав.

Энэ өдрvvд маш сайхан боломж бөгөөд даанч хурдан өнгөрдөг гэдгийг битгий мартаарай. Тийм болохоор хамтрагчтай ч бай, vгvй ч бай чи секс хийх нь л чамд хамгийн зөв шийдвэр болно.

17-28 дахь өдрvvд Ихэнх бvсгvйчvvдэд сарын тэмдгийн 17 дахь өдрөөс эхлэн бэлгийн дур хvсэл нь буурч ирнэ. Чи vvнийг өөрөө ч анзаарахгvй байж магадгvй. Дааврууд чинь өөрчлөгдөж эстрогений тvвшин буурч, прогестероны тvвшин нэмэгдсэн хэвээр байна. Тэгээд ихэнхдээ 22-23 дахь өдрөөс эхлэн сарын тэмдгийн өмнөх хямралын шинж тэмдгvvд илэрч эхэлнэ. Энэ vедээ эмэгтэйчvvд өөр хоорондоо огт харилцан адилгvй янз янзын ааш, авир гаргадаг.

Сарын тэмдгийн өмнөх vеийн хямралд орсон зарим эмэгтэйчvvдийн бэлгийн дур хvсэл огт байхгvй болж, хэрвээ секс хийх юм бол тvvнээс галзуу таашаал биш зvгээр л зөөлөн, янаг дотно байдал, анхаарал, халамж хvсэн хvлээдэг. Гэтэл зарим нь мөчлөгийн 20 дахь хоногоос эхлэн дур хvслийн хоёр дахь их тvрлэг орж ирэн хачин мэдрэмтгий болж хувирдаг.

Энэ бvхний буруутан нь прогестерон даавар юм. 28 дахь өдөр прогестерон огцом буурч сексийн бvх л хvсэл тачаалыг авч одох бөгөөд хайртын чинь ямар ч сайхан дуудлага чиний хvслийг өдөөж чаддаггvй. Учир нь маргааш нь сарын тэмдэг ирнэ.

Хувийн амьдрал Хэрвээ чи, сарын тэмдгийн сvvлийн өдрvvдэд дур хvсэл нь нэмэгддэг эмэгтэйчvvдийн тоонд ордог бол өөрийгөө азтай гэж бодох хэрэгтэй. Учир нь ялалтын туг чиний гарт байна. Энэ vеийг жинхэнэ таашаал авахад зориулаарай. Чамд жирэмслэх аюул байхгvй болж хvссэнээрээ л сексдэж болно. Харин чи сарын тэмдгийн өмнөх vеийн хямралд өртөмтгий бол чи энэ vедээ сексэд дургvй болж, оронд чинь өөр хvн хэвтэж байх нь төвөгтэй санагддаг.

Гэхдээ чи энэ өөдгvй муу хямралыг амьдралын чинь хамаг сайн сайхныг хордуулах боломж өгч болохгvй шvv. Аль болох сайхан байж, сайн сексдэх нь зөв. Учир нь, нэгдvгээрт, энэ vед секс хийж дур тавих нь ойртон ирж буй сарын тэмдгийн өвдөлт, базлалтыг намжааж өгнө. Хоёрдугаарт, энэ vед хийсэн сексээс авсан таашаал сэтгэл санааны байдлыг хавьгvй өндөрт өргөж өгдөг.

Гэхдээ хvн зөвхөн сексээр амьдардаггvй гэдгийг бас санаарай. Энэ vед хэрвээ чамд өөр юм хиймээр, идмээр байвал санаагаа гvйцээх л хэрэгтэй. Томоохон шоколад идмээр байвал идэж л орхи. Илvv авсан хэдхэн калорийг чи дараа нь хайрттайгаа ганц галзуу секс хийгээд л шатааж чадна шvv дээ. Сайхан vнэртэй хөөс хийсэн халуун ваннад хэвтмээр байвал ханатлаа хэвт.

Хөлийнхөө уланд иллэг хий. Болж өгвөл хайрт чинь чамд хийж өгвөл хамгийн сайхан л санагдана. Бvтэн өдөр гоо сайхны салонд дэмий тэнэж өнгөрөөмөөр байвал хvссэнээрээ л бай. Дэлгvvр хэсч, vсээ янзлуулж, уран зургийн vзэсгэлэн vзэж ер нь яамаар л байна, дураараа л байх хэрэгтэй. Ерөөсөө чамд сайхан санагдах бvх юмыг л хий.

Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол энд өгvvлсэн зvйл өөрт чинь хамаагvй гэдгийг ойлгоорой. Ийм төрлийн бэлдмэл хэрэглэдэг хvмvvст тусгай хуваарь, жор байдаг. Ийм эмнvvд дааврыг өдөр бvр тодорхой хэмжээгээр биенд оруулж, өндгөн эс боловсрохыг хиймлээр хориглож байдгаас хvний биед өөрчлөлт vvсч хиймэл мөчлөг vvсгэдэг. Харин дааврын бэлдмэлvvдийн сексийн дур хvсэлд нөлөөлдөг vндсэн гурван нөлөөг энд өгvvлье.



1. Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол чамд сексийн дур хvслийн оргил vе гэж байдаггvй. Тиймээс өндгөн эс боловсрохын өмнө болон боловсрох vеэр сексийг тачаадан хvсэх нь ховор. Гэхдээ энэ нь секс хvсэхээ больж таашаал авах нь багасна гэсэн vг биш. Зvгээр л, цусанд ялгарч байгаа даавруудын хэмжээ байнга тодорхой байдаг учир сэтгэл хөдлөл, сексийн дур хvсэл нь ч мөн тогтмол байна гэсэн vг.

Тэгээд ч дааврын бэлдмэл жирэмслэлтээс хамгаалдаг учир хvvхэд олчих вий гэж айлгvй хvссэнээрээ сексдэж, өөртөө итгэлтэй байж, өдөр тутмын сексээс таашаал авч болно гэсэн vг.

2. Дааврын бэлдмэл хэрэглэдэг хvнд сексийн дур хvсэл огцом багасах, буурах vзэгдэл байхгvй. Дааврын бэлдмэл хэрэглэдэггvй бусад бvсгvйчvvд жирэмслэлтээс хамгаалах бусад аргаа хэрэглэж, сарын тэмдгийн өмнөх мөчлөгийн хямралд автаж сексэд дургvй болж байхад чи бол vргэлж л “байлдааны бэлэн байдалд” байна гэсэн. Ийм байдлаар чи сарын ямар ч өдөр, хvссэн цагтаа сексээс таашаал авах боломжтой болно.

3. Бие махбод чинь даавраас болж өөрчлөгдөж болно. Эстроген дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчvvд хөх нь томорч зөөлрөн, мэдрэмтгий, арьс нь цэвэршиж булбарай болдог. Харин прогестерон даавар ихээр хэрэглэдэг хvмvvс сэтгэл санааны хямралд орж, арьсны загатнаа мэтийн асуудал ч гарч болзошгvй. Дааврын бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд бие махбодод чинь ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол тэр бэлдмэл чамд таарахгvй байна гэсэн vг юм. Ингээд харин яг чамд таарах тийм эм, бэлдмэлийн эрэлд гарах хэрэгтэй болно.

Б.Ганбаатар 

http://biznetwork.mn/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.