Өнөөдөр шинийн 15- ны билигт сайн өдөр
Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон аж.

Хаврын эхэн сарын шинийн 15 дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг учраас сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурсаар байгаа юм. Гэхдээ шинийн 15-ны дотор багтаж засал номоо хийлгэх учиртай гэсэн ойлголт андуу ташаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







