Гиннесийн номонд бичигдсэн хамгийн өндөр настай Иогийн багш

Нью-Йорк хотод дэлхийн гайхагддаг нэгэн хүн амьдардаг аж. Түүнийг Тао Першон-Линч гэдэг бөгөөд тэрээр геннисийн номонд дэлхийн хамгийн өндөр настай ИОГ-н багшаар шалгаран бичигджээ. Тао өдгөө 93 настай. 

Гэвч түүнийг 50 орчим настай гэж хүмүүс хэлдэг. Тэрээр 8 настайгаасаа эхлээд иогоор хичээллэж эхэлсэн. 40 насандаа тайзны жүжигчин болж, 60 настайдаа дэглээч болжээ. Тао дэлхийн хэмжээнд иог заадаг. Түүнд 70 жилийн туршлага 45 жилийн онол байгаа.

Тао Энэтхэг, Америк, Франц зэрэг улсуудад хичээл заадаг. Тэрээр “би эцэсийн амьсал хүртэлээ иог заасаар байх болно. Харин дараа нь би өөр ертөнцрүү явна” гэж хэлдэг. 2 жилийн өмнөөс эхлэн Тао-н аарцагны яс өвдөж эхэлсэн тэр хагалгаа хийлгэхийг хүсдэггүй. Учир нь уг өвдөлт нь түүнд өөрийгөө ялан дийлэх нэг хэлбэр гэж үздэг аж. Иогийн хажуугаар Тао бүжгээр хичээллэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (103.57.92.104) 2016-02-29 18:32:56
ЗӨВ ШҮҮ