Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн шигшээ багт уригджээ
ОХУ-ын
бөхийн төрлүүдийн холбооноос нэгэн сонирхолтой тэмцээн зохион байгуулах
санаачилга гаргасан бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаас О.Насанбурмааг
урьсан байна. Тодруулбал, хойд хөршийн Санкт-Петербург хотноо аравдугаар
сарын 18-26-нд болох Тулааны урлагийн дэлхийн наадмын үеэр эрэгтэй,
эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн төрлөөр халз тулаан зохион
байгуулахаар болжээ.

Халз тулаанд ОХУ-ын багийн эсрэг дэлхийн шилдэг тамирчдыг нэгтгэсэн дэлхийн шигшээ баг өрсөлдөх аж. ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбооноос гаргасан дээрх санаачилгыг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/ дэмжиж, дэлхийн шигшээ багт багтах бөхчүүдийн нэрсийг зарлажээ. Үүнд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 67 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа багтсан байна.

Түүх сөхөхөд өмнө нь, Гавьяат тамирчин Б.Наранбаатар Монголын бөхчүүдээс анх удаа 2008 онд дэлхийн шигшээ багт багтаж, ОХУ-ын шигшээтэй хийсэн нөхөрсөг уулзалт барилдаанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Бесик Кудуховыг ялж байсан түүхтэй билээ.
Харин энэ удаагийн тулааны урлагийн дэлхийн наадамд дэлхийн 120 гаруй улсын 1500 орчим тамирчин айкидо, бөх, жүдо, жиу-жицу, карате, кендо, кикбокс, самбо, сумо зэрэг 15 төрлөөр 136 багц медалийн төлөө өрсөлдөх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.