Алим, лууван, төмсний жүүс
Энэхүү энгийн боловч ид шидийн үр дүнтэй гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж иржээ. Энэхүү жорыг биенд хавдарын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг юм байна.
Алим, лууван, төмсний жүүс гэхээр танд сонин сонсогдож магадгүй юм. Гэхдээ эдгээр ногоо жимсийг (1ш алим, 1ш лууван, 1ш төмс) түүхий байхад нь сайтар хальсалж угааж цэвэрлээд жүүс шахагч машинд шахна. Ингээд энэ бэлдмэлээ өглөө бүр өлөн элгэн дээрээ ууснаар та дараах эмчилгээг өөртөө хийх болно. Өдөрт нэг удаа уух бөгөөд биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй тул ямарч хугацаагаар үргэлжлүүлэн ууж болно.

Алим, лууван төмсний шүүсийг өглөө бүр хэрэглэж хэвшсэнээр та:
1.Хавдарын эсүүдийг тархалтыг багасгаж хавдраас урьдчилан сэргийлнэ.
2. Уушгины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны даралтыг бууруулна.
3. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Улмаар тураах үйлчилгээ үзүүлдэг.
4.Дархлааг сайжруулна.
5.Энэ жүүс нь хараанд сайн нөлөөтэй бөгөөд улайж, хуурайшиж, ядарсан нүдийг сэргээж өгдөг.
6. Арьсыг эрүүл, сайхан харагдуулж батгыг арилгахад ч нөлөөлнө.
7. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

8.Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.
Би сая энэ жүүсийг шахаж уулаа. Үнэхээр амттай гоё жүүс болдог юм.
Шинэ төмсийг хальслахгүйгээр шахаж болно. Хуучин төмсийг заавал хальсыг арилгана.
Мөн ходоодны шархтай ходоод муутай хүн байцаа болон төмсний жүүсийг өглөө бүр өлөн элгэн дээрээ уувал ходоодонд маш сайн гэнэ.
2 долоо хоног тасралтгүй уугаад үзээрэй. Амт онцгүй бол алим хийж болно.
Dr.Prembabu Chathurvedi. PhD,(Herbology)
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







