Эрчүүдэд юу бэлэглэх тухай бодож байна уу бүсгүй минь ?
Гэгээн Валентины баярын өмнө бүсгүйчүүд маань хайртай эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх талаар бодож л байгаа. Сайн найз, нөхөр, аав, ах, хайртай дүү, дарга гээд хэнд ч зориулсан бай хамгийн гол нь:
- Түүнд таалагдсан байх
- Таны өгсөн бэлэг түүний зайлшгүй хэрэгцээ болсон
- Түүний сонирхолд нийцсэн байх хэрэгтэй юм шүү.
Мэдээж өөр бусад шаардлагууд тавигдана л даа. Тухайлбал, тийм ч ойр дотнын нэгэн биш бол заавал үнэтэй бэлэг өгөх гэхийн хэрэггүй гэх мэтчилэн. Гол нь бэлэгний сонголт л зөв байх хэрэгтэй.

Арьсан эдлэл
Бүгдийг жижиг зүйлээр шийдэж болно.
Хэрвээ та эр хүндээ өвөрмөц, догь бэлэг өгмөөр байвал түүний стилийг бодолцон арьсан бүтээгдэхүүнээс сонголт хийхэд гэмгүй. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар таны өгсөн бэлгийг өдөр тутам хэрэглэж буй эр хүн зөвхөн таныг л бодох нь мэдээж. Өндөр чанар, үнийн сонголтыг дэлхийд нэртэй брендүүдээс хийх боломжтой юм. Тухайлбал: Georgio Vasari8 Petek8 Nera Karra, Dr. Koffer гэх мэт.
Жижиг зүйлс
Ийм төрлийн бэлэг өгөхдөө түүний амьдралын хэв маяг түүний онцлогийг бодолцох хэрэгтэй.
Тухайлбал, компьютерын программчин хүнд бол аяганы суурь бэлэглэж болно. Учир нь тэд ихэвчлэн кофе эсвэл цай уудаг. Даргадаа бол стильтэй цаасны хавтас бэлэглэж болох юм. Харин аавдаа зөөлөн дулаахан ороолт өгвөл таны бэлгийг сэтгэл дүүрэн хүлээж авах болов уу.
Харин хайртдаа, нөхөртөө бол:

- Хийц сайтай гэрийн шаахай,
- Түүний нэрний эхний үсэг бүхий алчуур
- Таны зурагтай түлхүүрийн оосор, аяга гэх мэт.
Хэрвээ та хайртай хүндээ өөрийгөө байнга сануулж байхыг хүсвэл таван минут тутамд түүн рүү утасдах шаардлагагүй. Таны хайрт тамхи татдаг бол тансаг хийцтэй асуугуур бэлэглэчих. Хэрэв бичиг цаасны ажилтай бол гоё үзэг гэх мэтчилэн.
Хамгийн гол нь таны бэлэг таны сэтгэлийн илгээмж байх хэрэгтэй. Түүндээ тэр бүр хэлж чаддаггүй үгээ бэлгээрээ дамжуулан илэрхийлж ч болох шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.