Зуун наст тасалгааны ургамлын арчилгаа
Арчилгаа хамгийн бага шаарддаг тасалгааны ургамлын тоонд ордог. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховорч байгаль дээр цэцэглэх нь элбэг байдаг.

Хөрс:
Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой байдаг. Хөрсийг бэлтгэхдээ: Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг.том саванд сайн ургадаг бөгөөд 15см радиустай сав тохиромжтой.
Гэрэл:
Нарны гэрэлд дуртай ургамал болохоор нар сайн тусдаг цонхон дээр тавих нь тохиромжтой. Гэхдээ нарны хэт хурц гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг орчин байх хэрэгтэй.
Дулаан:
Хуурай дулаан уур амьсгалтай орчинд сайн ургадаг. Энэ цэцгийн 95% ус байдаг тул хүйтнийг тэсвэрлэхдээ муу. Өвөлдөө 12-13°С байх нь тохиромжтой бөгөөд зун гадаа гаргаж тавих тохиромжтой.
Усалгаа:
Усыг хэтрүүлж болохгүй. Хөрсний өнгөн хэсэг хатсанаас 5-7 хоногийн дараа услана. Учир нь Зуун наст нь цөлийн ургамал учир мөчиртөө ус нөөцлөх чадвартай байдаг. Өвөл усалгааг багасгана. Хүмүүс жирийн тасалгааны цэцэгтэй адил усласнаас ус нь ихдэж навч нь шарлаж зөөлөрч үхдэг. Мөн хүйтэн усаар услаж огт болохгүй.

Бордоо:
Кактус эсвэл шүүслэг ургамалд зориулсан бордоогоор 14 хоногт нэг удаа бордохоос гадна хүчийг нэг дахин багасгасан бордоогоор сард нэг удаа борддог. Бордооны хэмжээг ихдүүлж болохгүй. Бордолтын хугацаа 5-8 сар хүртэл байдаг.
Шилжүүлэн суулгах ба үрслүүлэх:
Зуун наст их хурдан ургадаг болохоор жижиг ургамлыг жил болоод савыг нь томруулж солино. Том нас биед хүрсэн ургамлыг 2-3 жил болоод савыг томруулна. Шороо маш хатуу болсон байвал үндэс ихэдсэний шинж бөгөөд савыг нь солих болсон байна. Үрслүүлэхдээ тайрч авсан залуу мөчрийг чийгтэй элсэнд суулгаж үндэслэсний дараа шороонд шилжүүлэн суулгаж болно.
Цэцэг таръя хуудас
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







