Таргалалтын 80 хувь нь хоолтой холбоотой
Таргалалт гэх зүйл нилээдгүй хүмүүсийн санааг чилээдэг байх. Сүүлийн үед бүсгүйчүүд маань фитнессээр их хичээллэдэг болсон байна. Хэдий дасгал хөдөлгөөн их хийсэн ч жингээ хаяж чадахгүй байна гэсэн асуулттай их таарлаа. Тэгвэл энэ нь таны хүнсний сонголт, хоолны дэглэмтэй ихээхэн холбоотой юм

- Тогтмол цагт хоолло. Өдөрт 5-6 удаа бага багаар хоолло.
- Нэг дор их хэмжээгээр идэхгүй бай. Үүний тулд өөрийн гэсэн хэмжүүрийн аягатай байх хэрэгтэй.
- Унтахаас өмнө хоёр цагийн дотор юм идэхгүй байх ёстой.
- Амьтны гаралтай өөх тосны хэмжээг багасга.
- Чихэрлэг хоол хүнснээс зайлсхий.
- Эслэг ихтэй хүнс хар талх, алим, өргөст хэмх, загас, тахианы мах, хүнсний ногоон ургамал, байцаа зэргийг илүү хэрэглэ.
- Давс ихтэй хоолноос татгалз.
- Шарсан, хуурсан хоолноос татгалз.
- Аль болох олон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.
- Хоол идсэний дараа ногоон цайны халуун ханд хэрэглэх нь маш сайн байдаг.
- 2. Идэвхтэй хөдөлгөөнтэй бай-Хоногт 10000 алхам явган яваарай.
- Биеийн тамираар хичээллэ.
- Хамгийн багаар бодоход өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хий.
- Өдөрт 2-3 км явган явж бай.
- Долоо хоногт гурваас доошгүй удаа дугуйгаар явах, усанд сэлэх, цанаар гулгах, гар бөмбөг тоглох гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.
- Машинаа орхиод, ажилдаа оч.
- Гэрийн ойр зах, хүнсний дэлгүүр рүү явган яв.
- Олон дахин явахын тулд хүнсээ бага багаар даах хэмжээгээрээ ав.Цахилгаан шат бүү ашигла.
- Өглөөний дасгал тогтмол хийж бай.
- Оройд хэвлийн булчин хөгжүүлэх дасгал хий.
- Орой унтахын өмнө 1-2 цаг салхинд алх.
- Ажил дээрээ 30-40 минут тутам босч, өрөөн дотуураа яв.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







