Алое буюу зуу настын жүүсийг гэртээ хийцгээе

Алое бол хүний биеийн эрүүл мэнд болон арьсанд чухал нөлөөтэй байдаг. Дэлгүүрт гоо сайхны журмаар хэрэглэж болох алое худалдаадаг. Гэхдээ зуун наст гэртээ тарьдаг, тарих гэж байгаа уншигдадаа зориулаад цэвэр алоегоор эрүүл мэндийн жүүс болон гоо сайхны бэлдмэл бэлдэх аргыг хүргэж байна 

Зуун настын ургамал тарьж байхад зарим навч хатаж,  харлаж эхэлдэг. Тиймээс тэр навчийг тасдаж хаялгүй гоо сайхандаа хэрэглэж болно. Эхлээд нэг навч тасдаж авна 


 Дараа нь ногоо хальсыг нимгэн зүсэж авна 


Халбагаар хутгаж цэвэрхэн саванд хийнэ. 


Ингээд алое - оо блендерт хийгээд шүүж цэвэрлэж авсны дараа цитрусны төрлийн жимсний жүүс нэмнэ. Усан үзэм, оранжны жүүс байж болно. Ингээд өнгө нь өөрчлөгдтөл блендердэнэ. 


Эрүүл мэндийн ундаа бэлэн боллоо. Харин одоо алое гоо сайхандаа зориулан хэрхэн бэлтгэж болох талаар хүргэе 



Алоег бэлтгэх арга. 15 сантиметрээс доошгүй урт навчтай зуун настыг эмийн түүхий эд болгон ашигладаг. Ерөнхийдөө гурваас дээш настай ургамал илүү үр дүнгээ өгнө. Алоэг өвөл, хаврын улиралд хэрчиж авна. Зуун настын сайн чанарын шүүс гарган авахын тулд ургамлаа зүсэхийн өмнө хоёр долоо хоног услахгүй байх хэрэгтэй. 3-5 настай алоэгийн бүтэн навчны угаар нь авч, хар өнгийн цаасаар ороож, Цельсийн 4-8 хэмийн дулаантай харанхуй газар (хөргөгчний доод талын тавиур байж болно) хоёр долоо хоногийн турш байлга. Дараа нь үүнийгээ буцалсан бүлээн усаар угааж, жижиглээд, усанд 1:3-ийн харьцаатайгаар хийгээрэй. Энэхүү бэлдмэлээ харанхуй, сэрүүн газар 1.5 цаг байлгана. Бэлэн болсон шүүсийг шүүж аваад хэрэглэнэ.

Алоэгийн шүүс тайвшруулах, нянд тэсвэртэй болгох, нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байна. Алоэ нь шархны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг намдааж, ходоод, элгэнд сайнаар нөлөөлнө. Мөн шарх, сорви, түлэгдэлтэд тустай бөгөөд эритроцит, гемоглобин, лейкоцитийг нэмэгдүүлдэг давуу талтай.

Гоо сайхандаа 

Алое ногоон навчнаас салгаж гелийг нь белендэрдээд шүүж цэвэрлэнэ. Шилэн саванд хийгээд сэрүүн нөхцөлд хадгална. Цэвэр алое арьсандаа түрхэж хэрэглэх харласан өвдөг, тохойндоо түрхэх зэргээр ашиглаж болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.