ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Ө.Уянга сар шинээр Европын орнуудад тоглоно
2012-02-16
Швед, Швейцарь, Бельгийн вант улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сар шинийн хөтөлбөрт дуучин Уянгыг урилгаар дуулуулахаар болжээ.
Энэ томоохон ажлын хүрээнд Бельгийн вант улсуудад суугаа монголчуудын Шагайн харвааны клубын нээлт болох юм байна.
Дуурийн эх орон Италид суралцаж монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасан дуучин маань хэдхэн хоногийн дараа ийнхүү Европыг зорих гэж байна.
Харийн улсад ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа сэтгэлийн бэлэг болгож ая дуугаа өргөхөөс гадна Европын хотуудад оперийн чиглэлээр уулзалт хийх төлөвлөгөө түүний ажлын нэг хэсэгт багтжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







