Алоег гоо сайхандаа хэрхэн хэрэглэх вэ?

Арьс

-Арьсыг чийгшүүлнэ. Хуурай арьстай, мөн хүйтний улиралд арьс тань ихээр хуурайшдаг бол алое шүршигч, тослог арьстай бол гелийг түрхэх нь арьсыг чийгшүүлж, толигор болгоно.

-Алое вера гелийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсанд гаднаас нь тэжээл өгдөг.

-Арьсыг цайруулна. Нүүрний арьсан дээрх толбо, нөсөөг бүдэгрүүлдэг тул таны арьсны өнгийн цайруулж, гэрэлтүүлнэ.
Арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. Алое вераг арьсандаа түрхэх буюу шүршихэд нүдэнд харагдахуйц томорсон нүх мэдэгдэхүйц жижгэрдэг.



-Ууж хэрэглэхэд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, коллагений нийлэгжлийг дэмждэг. Арьсыг нөхөн төлжүүлдэг фибробласт эсүүдийн хэмжээг жирийн үеийнхээс 6-8 дахин нэмэгдүүлж, үрчлээ, хөгшрөлтийг удаашруулдаг. Тогтмол хэрэглэвэл таны арьсыг 5-7 насаар залуу харагдуулдаг.

-Батга арилгана. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол үхэжсэн эд, эсийг гуужуулж, тосны булчирхай бөглөрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй Алое вера гелийг хэрэглээрэй. Нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул орой унтахаасаа өмнө гелийг түрхэх буюу шүүсийг хөвөнд арчвал батга арилгана. Мөн батганы улмаас үүссэн сорвин дээрээ түрхэж болно.

-Алое нь эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг болохоор сорви, язралтыг бүдэгрүүлдэг. 
Наранд түлэгдсэн арьсанд түрхэхэд богино хугацаанд төлжүүлэн, хорсох, улайх зэрэг зовиуруудыг намдаадаг учраас нарнаас хамгаалах, наранд түлэгдсэн үед түрхдэг олон тосны найрлагад Алое вера орсон байдаг.

-Цэврүү үсрэх, хорхой шавьжинд хазуулах болон бүх төрлийн харшил, халдвар, шарх, түлэгдэлтийн үед эмчилгээ болгон хэрэглэхэд тун гайхалтай үр дүнгээ өгнө. Алое гелийг шархтай хэсэгт өдөрт 2-3 удаа түрхэж арилтал нь үргэлжлүүлнэ.



-Хэрвээ таны нүд бүлцийж, сэрсэн бол Алое вера гелийг түрхэж, иллэг хийгээрэй. Нүдний эргэн тойронд үүссэн хаван богино хугацаанд алга болно.

-Алое вера нь Е аминдэмийн агууламж өндөртэй болохоор хагарч, омголтсон уруулыг эмчлэхдээ оливийн тостой холин түрхэдэг.


-Таргалалт, жирэмслэлттэй холбоотой язралтын үед хэрэглэхэд арьсны гэнэтийн суналтын улмаас үүссэн арьсны давхаргуудын урагдлыг эдгэрүүлснээр, язралтыг бүдэгрүүлнэ.



Арьсны дайвар (үс, хумс, сормуус)
-Сахлын хутгаар сахлаа хусах буюу биеийн үсээ хуссаны дараа түрхэхэд арьсны цочролыг арилгаж, зөөлрүүлнэ. Түүнчлэн химийн найрлагатай крем түрхэхийн оронд Алое вера гелийг түрхэж, биеийн үсээ хусаж болно. 
-Хаг арилгах зорилгоор Алое гелийг хуйхандаа түрхэж, 15 минут байлгаад дараа нь шампуниар угаавал хагнаасаа салах боломжтой. 
-Үсний ургалтыг сайжруулна. Алое вера гелийг үсэндээ түрхэж, 30 минут массажлах ба үүний дараа усаар зайлна. Алое нь үсний ургалтыг дэмждэг энзимийг идэвхижүүлэх үйлчилгээтэй байдаг. 
-Үсний ангижруулагчийн оронд хэрэглэж болно. Дэлгүүрийн ямар ч ангижруулагчаас илүү байдаг. Усаар сайн зайлахаа мартаж болохгүй. 
-Алое веранд хийгдсэн судалгаануудаар ууж хэрэглэхэд хумсны ургалтыг эрчимжүүлж, хумсыг бах бөх болгодог нь батлагдсан байдаг. 
-Сормуусаа урт, өтгөн болгохын тулд орой унтахынхаа өмнө бага зэргийн хэмжээгээр сормуусандаа түрхэж болно. 
-Үс хэлбэржүүлэгчийн оронд Алое вера гелийг ашиглаж болдог.

Lifestream Mongolia хуудас 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.