Венус төвд амарч алжаалаа тайлсан минь учиртай

Хаврын ядаргааны эсрэг хүн бүрийн жор өөр. Зарим нь нандин өвөрмөц орц найрлагатай хоол цайтай найзална. Харин нэг хэсэг нь агаар салхинд гарч байгаль дэлхийтэйгээ нөхөрлөнө. Нөгөө хэсэг нь эмнэлэг сувилахуйн орчинд хэд хоногийг өнгөрүүлж байхад үлдсэн нь йога аэробик гээд биеийн тамирыг илүүд үзнэ. Миний хувьд ямар нэгэн зүйл хийх ёстойгоо мэдээд байлаа, гэхдээ ажлын завдал гарахгүй явсаар л. Харин саяхан нөхөр маань хамтдаа “бал цаг”-ийг өнгөрүүлэх шинэ санаачилга гаргадгийн байна. “Венус” гэж алжаал тайлах төвд гэр бүлээрээ амрах эрхийн карт үзүүлээд, заавал амралтаа авах хугацааг хүлээж байхаар завсар зайгаар нь боломж гаргаад эрч хүчээ сэлбэж л байя гэв. Энэ бол надад нүдээ олсон сайхан санаа байлаа. Утсаар нь цаг захиалаад маргааш нь шууд очивоо. 


Ингээд өөрсдийгөө эрхлүүлэх 4 цаг бидний мэдэлд. Үүднээс тосож авсан хөөрхөн охин биднийг гэр бүлийн гэсэн тодотголтой өрөөнд орууллаа. Тохилог зассан тэр өрөөнд гэртээ байгаа юм шиг тухалж болох аж. За ингээд бүх зүйл дарааллын дагуу эхэллээ. Эхлээд шүршүүрт, дараа нь саунд. Арьс бие зөөлрөөд ирэхийн цагт нэг бүсгүй орж ирээд орон дээр хэвтүүлж байгаад ёстой нэг үрэх шиг боллоо. Сайн шиг үрж өнгөлсний дараа хамаг арьсны нүх онгойж амьсгалах шиг боллоо. Дараа нь япон маягийн бие угаалга гээд жимсний найрлагатай гуужуулагчаар бүтэн угааж өгөв. Нүүрийг минь ч мартсангүй, тусгай гуужуулагчаар тордлоо. Ингээд дараагийн алхам бүтэн биеийн массаж руугаа марш. Сайхан ногоон цай, жигнэмэгээр дайлуулж аваад массажны өөр оронд өөрсдийгөө даатгалаа. Нуруу туруу, хүзүү толгой, гар хөл, хэвлий цээж гээд хаана ямар газар асуудалтай байна бүгдийг анддаггүй юм байна.



Анхилам үнэртэй тос, ур чадварлаг массажистууд хослохоороо юу болдгийг ёстой нүдээр үзлээ дээ. Хажууд байсан нөхөр маань нэг мэдсэн хурхирч байгаа дуулдав, зайлуул надаасаа илүү ядарсан байж. Нүүрний гоо сайхныг орхиж яахин болохов, иллэг маск намуухан хөгжмийн аяз гурав намайг бүүвэйлж хамаг бие минь тэр цагт л алжааснаа мэдрэв үү гэмээр хэсэг унтчихжээ. Сэрээд нээх сайхан суниасаар бостол нөхөр маань гартаа коктайл барьсаар орж ирлээ. Нүүр дүүрэн мишээсэн түүний минь царайд сэтгэл хангалуун мишээл тодорч, ямар байна даа гэж асуулаа.

Ёстой сайхан амарч байна, баярлалаа гээд хацар дээр нь шоб хийтэл үнсэж талархлаа илэрхийлэв. Нээрэн ойрд ингэж өөрсдөдөө цаг гаргаагүй юм байна гэсээр хоёул хүчилтөрөгчийн өрөөнд хэсэг амарлаа. Эднийх өдрийн хоолны тусгай цэстэй юм байна лээ, би сонирхоодхъё гэсээр өнөөх маань босоод явчихлаа. Ийм сайхан амралтын цагийг амтат хоолгүйгээр яаж төсөөлөх билээ. Ингээд салат, шөл, хоёрдугаар хоол, цайтайгаа нийлээд 5900 төгрөгийн үнийг тогтоож чадсан зоог маань удалгүй ирлээ. Тиймээ, энэ ч бас үйлчлүүлэгчиддээ зориулсан энэ газрын бас нэгэн давуу тал. Россия ресторанаас бэлтгэж ирсэн зоог гэнэ, арай л өөр байсан юм. За ингээд бидний цаг өндөрлөж, дахиад хэсэгтээ ажрахгүй ажиллах эрч хүчээ сэлбээд авлаа. Сэтгэл ханамж 100%, биеийн амралт 100% болтол нь цэнэглээд Венус төвөөс гарлаа. Баярлалаа, бид дахиж ирнээ. Нээрэн мартах дөхлөө, Венус 4-р сарыг дуустал үнээ хямдруулсан байгаа шүү бүсгүйчүүдээ...




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.