Өлсөхгүйгээр турах гайхамшигт жор
Ихэнхи хоолны дэглэмийг барьхад хүнд эхний хоёр гурван өдөр амархан мэт боловч аажимдаа сульдаж ядармаар байдаг шүү дээ. Тэгвэл танд нэгэн нууц жорыг задлая. Өлсөхгүйгээр турна гэдэг илүүдэл жинтэй хүн бүрийн хүсэл гэхэд хол зөрөхгүй. Та өглөөний цайндаа хүссэнээ идэж болно хамгийн чухал нь гадил, усан үзэм, чихэртэй цай гэх мэт чихэр ихтэй хүнснээс татгалзаарай.

Нэг дэх өдөр. Дээр дурдсанчлан өглөөний цайндаа хүссэнээ ид.
Өдрийн цай: 1 ширхэг жүрж, 1 ширхэг чанасан өндөр, 200 мл чихэргүй тараг
Оройн хоол: 2 ширхэг улаан лооль, 2 ширхэг чанасан өндөг, 1/2 өргөст хэмх, 2 ширхэг хатаасан талх /сухар/
Хоёр дахь өдөр.
Өдрийн хоол: 1 ширхэг жүрж, 1 ширхэг чанасан өндөг, нэг аяга тараг
Оройн хоол: 125 гр чанасан үхрийн мах, 1 улаан лооль, 1 жүрж, хатаасан талх 1 ширхэг, чихэргүй цай эсвэл хар кофе
Гурав дахь өдөр.
Өдрийн хоол: 1 ширхэг чанасан өндөг, нэг аяга тараг, 1 ширхэг дундаж хэмжээтэй өргөст хэмх, 1 ширхэг жүрж
Оройн хоол: 125 гр чанасан үхрийн мах, 1 жүрж, хатаасан талх 1 ширхэг, чихэргүй цай эсвэл хар кофе
Дөрөв дэх өдөр.
Өдрийн хоол: 125 гр үнээний сүүний цэвэр бяслаг, 1 ширхэг улаан лооль, 1 ширхэг хатаасан талх
Оройн хоол: 125 гр чанасан үхрийн мах, хатаасан талх 1 ширхэг, 1 ширхэг алим
Тав дахь өдөр.
Өдрийн хоол: 200 гр чанасан үхрийн мах эсвэл загас 1 ширхэг улаан лооль, 1 ширхэг хатаасан талх.
Оройн хоол: 500 гр чанасан лууван, шош эсвэл төмс.
Тэмдэглэл. Хүнсний ногоо болон махаа болгож идэхдээ давс хэрэглэхгүй байх хэрэгтэй. 6 ба 7 дахь өдөр дэглэмийг завсарлах учир та хүссэнээ идэж болно. Гэхдээ хэт чихэрлэг зүйлээ татгалзах хэрэгтэй. 8 дахь өдрөөс та дэглэмээ дахин эхэлж болно. Дээрх дэглэмийг барьж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзаарай. Эхний таван өдөр дэглэмийг мөрдөж хоёр өдөр амраад дахин таван өдөр дэглэмээ дагаж хийснээр та 15 хоногт 12-13 кг хасах боломжтой. Дэглэмийн 15 хоногийн хугацаа дууссаны дараагаас та нэг дэх өдөр болгон "Өглөөний цайнд нэг аяга лемоны шүүс, өдрийн хоолонд нэг ширхэг хатаасан талх, нэг ширхэг алим, оройн хоолонд нэг өндөг, нэг улаан лооль, нэг хатаасан талх " заавал идэж байгаарай.
Дэглэмийн хугацаанд усаа тааруулан уухаа бүү мартаарай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







