“Анхны үнсэлт” мюзикл ирэх сард нээлтээ хийнэ
Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж, дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор болжээ.Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт Олег Юмов, жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар ажиллаж байгаа аж. Харин хөгжмийн зохиолчоор “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ажиллаж, жүжгийн гол дүрүүдэд Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож буй юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






