Жинлүүрийн ордны шинэ долоо хоногийн зурхай


Эрүүл мэнд 

Биеийн ерөнхий байдал сайн. Халдварт өвчний эсрэг дархлаа сул. Мэдрэлийн систем их цочромтгой. Эрүүл мэнд орчин тойрноосоо их хамаардаг. Хэдийгээр хоол унд зэргээ орчны байдалд зохицуулахыг хичээдэг авч эрүүл мэндийн хувьд зарим нэг шалтгаантай. Бөөр, гэдэс дотор, цусны гүйдэл, цөсөнд жинлүүрийн билэгдэл бий. Эмэгтэйгийн үтрээнд нь билэгдэл бий. Тийм хүмүүст эрүүл мэндийн байгууллагатай ойр байх хэрэгтэй.

Чухал нас: 10, 11,13, 15, 19, 20,22,25,28,29, 31, 34, 37, 38,40,43,46,47,49, 52, 53, 55, 56, 58, 61 насан дээр чухал үйл явдал болж болзошгүй.

Гаднаасаа тийм эрүүл саруул харагддаггүй ч чийрэг хүмүүс байдаг. Энэ орд нь бөөр, бэлхүүсийн хэсгийг хариуцдаг. Жинлүүрийнхний хамгийн эмзэг хэсэг бол бөөр.  Тиймээс давсагны чулуу, давсагны үрэвсэл, бөөрний өвчлөлд өртөмтгий. Өвчин тусвал хүмүүсээс анхаарал халамж авах дуртай байдаг болохоор хэр хурдан илаарших нь асарч тойглож байгаа хүмүүсээс нь шалтгаална.  Хөгжим, цэцэгс сайн нөлөө үзүүлнэ. Хэт даарахаас сэргийл. Сэтгэл тавгүйтсэн үедээ тайвшруулах эм, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзвал зохистой.  Шийдэмгий бус байдал, хардалт, архи тамхи нь эрүүл мэндэд нь хамгийн хор нөлөөтэй. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.