Хүрэн манжингаар хийж болох хоолнууд

Хүрэн манжийн олон төрлийн ашиг тустай. Тиймээс хүрэн манжинг төрөл бүрээр ашиглан идэж байх хэрэгтэй. Шүүс гарган ууж, салат болон хоол хийж идээрэй. Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм. 

Ардын эмнэлэгт хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Тухайлбал, хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн судас хатуурлын эхэн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд сайн үр дүн өгдөг. 

Хүрэн манжин алимны салад 



Орц:
Тал хүрэн манжин
2 ширхэг ногоон алим
2 ширхэг жижиг лууван
1 ширхэг Өргөст хэмх
Бага зэрэг Сонгино Сармис
2 амны халбага Оливын тос

Хийх арга:

Хүрэн манжин Луувангаа чанаж болгоод хальслаж шоо дөрвөлжин хирчинэ. Бусад ноогоогоо мөн адил жижиг шоо дөрвөлжин хэрчиж, Сонгино Сармис Оливын тосоор амтлаад хольж хутгаад бэлэн болно

Хvрэн манжингийн салат



Орц:
Хvрэн манжин - 7,8 ширхэг
Дарсан өгурцы - 8-9 ширхэг
өндөг- 10 ширхэг
Сонгино - 1 ширхэг

Хийх арга:

Хvрэн манижингаа хальстай нь зөөлөн галаар удаан чанана.  Манжин, өндөг, өгурцыгөө шоо дөрвөлжин эсвэл гонзгой  хэлбэртэй хэрчинэ. Бvгдийг нь холиод маонейз  давс элсэн чихрээр амтлаад сайтар хутгаад бэлэн болно.

Хүрэн манжинтэй шөл 



ОРЦ:
1 кг багахан ястай мах
500 гр. төмс
300 гр. байцаа
400 гр. хүрэн манжин
200 гр. лууван
200 гр. сонгино
3 амны халбага томатны паст
6% -ийн уксус 1 ц/х
2-3 хумс сармис
Давс
Чинжүү
Ургамлын тос
Ногоон ногоо

ХИЙХ АРГА:
Махаа хүйтэн усанд хийж 1,5 цаг чанана. Махаа хэрчинэ. Шөлөндөө хийнэ. Байцаагаа нарыханаар хэрчинэ. Сонгиноо жижиг хөшиглөнө. Луувангаа үрүүлд үрнэ. Хүрэн манжингаа үрүүлд үрнэ. Төмсөө хэрчинэ. Хүрэн манжингаа ургамлын тосонд хуурна.

Уксус болон томатны пастаа нэмээд, бага зэрэг шөл хийгээд зөөлөн гал дээ 10 минут байлгана. Ургамлын тосонд сонгиноо шаргал болтол нь хуурна. Луувангаа нэмж шарна. Шөл рүүгээ хэрчсэн төмсөө хийнэ. Буцалж байгаа шөл рүүгээ байцаагаа нэмээд 5 минут чанана. Хүрэн манжингаа шөл рүүгээ хийнэ. Сонгино, луувангаа хийнэ. Лаврын навчаа хийгээд шаардлагатай бол давс перец нэмнэ. Сармис шахагчаар сармисаа шахан бяцалж шөл рүүгээ хийнэ. Ингээд л амттай борщ маань бэлэн болно доо.

Улаан манжингийн шүүс бэлтгэх арга



Эхлээд хүрэн манжингаа халислаж 1литр усанд 4 хуваан хийж,  20-25минут буцалгана. Дараа нь хүрэн манжингаа шүүж авч саванд хийнэ. Хүрэн манжингаа хаяхгүйгээр оройн хоолондоо хэрчиж хийж болно. Гэхдээ шүүс гаргаж авсан хүрэн манжингаа 1 хоног л байлгаж  хоолонд хэрэглэх  хэрэгтэй. Гаргаж авсан шүүсээ литрийн саванд хийж хөргөнө.Үүний дараа элсэн чихрээ хийж сайтар хутгана. Ингээд хүрэн манжингийн шүүс бэлэн болоо. Өөр нэг зүйл гэвэл та элсэн чихэр хийхгүй ч байж болно.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.