Эмма Уатсон Оксфордын их сургуулийг амжилттай төгслөө

Холливуудын залуу жүжигчин “Харри Потер” цувралын од Эмма Уатсон Оксфордын их сургуулийн хууль эрх зүйн ангийн баклаварын зэрэг хамгааллаа. Тус сургуулийн төгсөгч нар өнгөрсөн амралтын өдөр дипломоо гардан авсан байна. Уатсон “Twitter” хуудастаа “Сургуулийн захиргаа болон багш нар, ангийнхандаа баярлалаа. Гайхалтай. Би дэлхийн номер нэг их сургуулийнг төгслөө” хэмээн жиргэжээ.


Тэрбээр 2009 онд Оксфордын их сургуульд элссэн бол 2010 оны хоёрдугаар сард Кембиржийн  их сургуулийн сэтгэл зүйн ангид элссэн юм. Уатсон тус сургуулийг төгссөн 2000 гаруй төгсөгчөөс сурлагаараа шилдэг 100-т багтаж +95  үнэлгээтэй төгсчээ. Түүнчлэн Эмма Уатсон холливуудын уран бүтээлчдээс боловсрол, мэдлэгээрээ эхний тавд багтдаг ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.