Өнөөдөр дэлхийн өдөр
Дэлхий бөмбөрцгийн хойд хагаст хаврын улирал эхэлж, ургамал ургаж , байгаль дэлхийн сэрэх цаг хэмээн 4 –р сарын 22 ны өдрийг ДЭЛХИЙН ӨДӨР хэмээн тэмдэглэдэг болжээ. ДЭЛХИЙН ӨДРИЙГ анх 1970 оны 4 р сарын 22 нд тэмдэглэж байсан бөгөөд 20 сая гаруй хүн оролцсон байна. 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна. 2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ.
Энэ өдөр хүссэн хүн бүхэн гудамж талбайгаа зүлэгжүүлэх, засаж янзлах үйлст оролцох, хогоо цэвэрлэх, эх дэлхийд ээлтэй бүгдийг хийх боломжтой юм. Манай гариг дэлхий 4,5 тэрбум настай гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм. Дэлхийг тойрч экватороор явган алхвал 40 мянган километр зам туулах хэрэгтэй болно.

Энэ пост бол энэ жилийн ДЭЛХИЙН ӨДӨРТ зориулсан уриалга юм. Энэ жил 7,8 мод тарьцгаая хэмээн уриалж байна. Яагаад заавал мод тарих уриалга бэ?
- Мод агаар мандалд буй хортой CO2 өөртөө шингээн авч агаарыг цэвэршүүлдэг. Өөрөөр хэлбэл ургаж гүйцсэн нэг ширхэг мод
- Модны навч, холтос зэрэг зэрэг нь агаарыг бохирдуулагч хий буюу азотын исэл, аммиак, хүхрийн давхар исэл зэргийг шингээдэг.
- Мод байгаль орчны тогтвортой байдлыг хангахад тусална хэмээн тайлбарласан байна.

АНУ – ын байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээгээр нэг хүн дунджаар 1,9 кг жилд 726 кг хог үйлдвэрлэдэг.
Хуучин гар утсыг бүгдийг нь дахин боловсруулдаг байсан нэг жилийн хугацаанд 18500 айлыг эрчим хүчээр хангах боломжтой.
Жил бүр хүмүүсийн хаядаг цаас хуванцар аяга, халбага, сэрээ зэргийг нийлүүлбэл дэлхийг бүслүүрээр нь 300 удаа тойроход хүрэлцэх гэнэ.
Өдөрт 20 сая хүн шоколад иддэг. Эдгээр шоколадны тугалган цаасыг нийлүүлбэл 133 кв.метрболох бөгөөд үүнийг дахин ашиглах боломжтой байдаг.
АНУ – ын айл бүр нэг гэрлийн шийдэнгээ өдрийн гэрлээр солибол хүлэмжийн хийг 40 тэрбум кг – аар бууруулах боломжтой бөгөөд энэ нь 7,5 сая машины утааг арилгаж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







