Монголын урт буучдын түүхэнд Дэлхийн цомоос хоёр дахь медалийг Г.Нандинзаяа авчирлаа
Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Бразил улсад үргэлжилж байна. Тус
тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн олимпийн эрх өвөртөлсөн тамирчид
болох Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар
өрсөлдөж буй.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 50 метрт гурван байдлаас 60 сум буудах дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор финалдаж, улмаар 443.3 оноогоор хүрэл медаль авлаа. Энэ төрөлд олимп, дэлхийн медальт Хорват, дэлхийн аварга Германы тамирчид алт, мөнгөн медалийн эзэн болсон. Тэрээр ийнхүү Монголын урт буучдын түүхэнд Дэлхийн цомоос медаль авсан хоёр дахь тамирчин боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zolo
(202.72.245.165)
2016-05-01 21:11:27
deer ueiin oros kinond mongol buriad tsereg durangui buugaar heremnii nudiig ni onoj agnaad darga narta haruulad bdgter hun odoo bol olimpiin avarga boloh ne sonirhuulav
0
0
0
Хариулах
Soongo
(103.229.121.189)
2016-04-23 15:19:16
Мундаг охин байна баяр хүргье
0
0
0
Хариулах