Олон улсын тэмцээнд Монголын баг тэргүүн байр эзэлжээ

ОХУ-ын Эрхүү хотод жил бүр зохион байгуулдаг “Линия Красоты” олон улсын үсчин, гоо засалчдын тэмцээнд Монгол Улсын баг тэргүүн байр эзэлжээ. Тус тэмцээнд Герман, БНХАУ, ОХУ, Польш, Монголын 200 орчим үсчин, гоо засалч эрэгтэй, эмэгтэй үс засалтын 14 төрлөөр өрсөлдсөн байна.

Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаагаар ахлуулсан долоон үсчин, гоо засалч тус тэмцээнд оролцсоноос эрэгтэй үс засалтын тайралтын төрөлд Улаанбаатар хотын “Цэрэнханд” салоны үсчин О.Болормаа нэгдүгээр байр эзэлжээ.

Өмнөговь аймгийн “Түмэн” салоны үсчин Д.Ариунаа эмэгтэй үс засалтын төрлөөр хоёрдугаар байр эзэлсэн бол Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш С.Амаржаргал энэ төрөлд гуравдугаар байрт шалгарсан байна.

Нийлбэр дүнгээр Монголын үсчин, гоо засалчид тэргүүн байрын эзэд болов. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон манай шилдэг үсчин, гоо засалчид Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







