Дэлхийн хамгийн их гуталны цуглуулгатай эмэгтэй

    Гуталны донтон энэ эмэгтэйг Dari Flynn гэдэг. Тэрээр өөрийнхөө сонирхолд зориулж 500 мянга ам.доллар зарцуулжээ. Дэлхийн хамгийн олон гутлын цуглуулгаар гайхагдсан энэхүү бүсгүй нийт 16 мянга 400 ширхэг гуталаараа геннисийн амжилтыг тогтоосон байна. 
Тэрээр яагаад ингэж их гутал цуглуулдаг болохоо өөрөө ч мэддэггүй байна. Dari нөхрөөсөө салснаас хойш ингэж гутланд донтож эхэлснээ ийнхүү тайлбарлажээ  “би нөхөртөө анхаарал хандуулахын оронд гутланд анхаарах нь дээр гэж үзсэн”гэжээ. Dari дэлхий даяар аялахдаа хаа таарсан газраасаа зөвхөн гутал л авдаг гэнэ. 
Түүний худалдаж авсан хамгийн үнэтэй гутал бол 6000 долларын үнэтэй байжээ. Түүний хамгийн үнэ цэнэтэй гутал бол түүний эмээгийн гутал бөгөөд гэрлэхдээ өмчээ. Түүний ээж нас барахаасаа өмнө түүнд “чи 100 хос гуталтай болоод музей байгуулаарай гэдэг байж. Dari ч энэ хүслийг нь давуулан биелүүлэх сонирхолтой гэнэ.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.