Хаврын нозоорсон өдрүүдийг даван гарахад тань туслая

Арьс, үс хуурайшиж өнгөө алдаад, толгой өвдөж, бие нозоорч, унтмаар санагдаж байна уу? Хэрвээ тийм бол танд амин дэм, витамин дутагдаж байгаагийн шинж юм. Таны биед хэрэгтэй витамин А,В,С, D болон кальц, магни, антиоксиндантаар баялаг смүүти бэлдэх жорыг хүргэж байна.
Мөн эрүүл мэндэд ашиг тустай смүүти бэлдэх 20 жор, таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх 20 жор, тураах тустай, эдгээх шидтэй амтат смүүти бэлдэх жорууд, хамгийн эрүүл 20 смүүтины жор, хаврын ядаргааг тайлах 7 төрлийн витаминлаг жүүс бэлтгэх жорыг мэдээд аваарай 

C витаминаар баялаг смүүти 



Орц: 

Улаан чинжүү - 1/2 ш 
Улаан бэрсүүт жүрж - 1 ш
Апельсин - 2 ш
Ус - 1/2 аяга 
Мөс  /хүйтэн уухыг хүсвэл мөс хийж болно/


Хийх арга: Орцуудыг хальсалж цэвэрлээд блендерт хийгээд болно. 

Луувантай смүүти 


Лууван хэмээх амттай хүнсний ногоо ашиг тус ихтэй А витамин ихээр агуулсан байдаг. Магни болон В төрлийн витаминууд ч энэ ногоонд бий. 

Орц: 

Лууван - 2 ш /дунд зэргийн/
Ханборгоцой шүүс - 1 аяга /хүйтэн/
Мангоны шүүс - 1 аяга 
Ус - 2 аяга 


Хийх арга: 

Луувангаа жижиглэж хэрчээд блендерт хийж бутлана. Дээрээс нь ус болон ханборгоцой, мангоны шүүсээ нэмээд дахин блендердэнэ. 

Ногоохон вандуйтай смүүти 


Вандуй амт муутайхан ч гэсэн витамин А, В, С болон магни, калигаар баялаг. 8 гр вандуй нь 1 аяга сүүтэй тэнцэхүйц сайн чанартай. Банана, алим, гүзээлзгэнэ зэрэг жимсний хамт хэрэглэвэл D витамин болон В6 витамныг нөхөж өгнө. 

Орц: 

Вандуй - 1 аяга 
Алим - 1 ш 
Банана - 1 ш
Гүзээлзгэний шүүс - 2 аяга 
Сүү эсвэл тараг - 1 аяга 

Хийх арга:

Вандуйгаа нухаш болгож, гүзээлзгэний шүүсийг гарган авна. алим болон бананаа блендердээд сүү, гүзээлзгэний шүүс, вандуйны нухашаа хийгээд дахин блендэрдэнэ.  


Антиоксидантаар баялаг смүүти 



Брокклигоор смүүти хийж болно гэж үү? тиймээ болно. Броккли нь антиоксидантаар баялаг, А, С витамин болон кальц ихээр агуулсан байдаг ашигтай бүтээгдэхүүн. Энэ гайхалтай ногоог нэрс, жаахан оронжтай холиод бөөн витаминлаг смүүти болно шүү дээ 

Орц: 

Брокли - 1 аяга /нухсан/
Нэрсний шүүс - 2 аяга  
Оранж- 2 ш 
Ус -  1 аяга 

Хийх арга: 

Броклигоо нухаж бэлдээд нэрсний шүүс, оранжны шүүс, ус зэргээ нэмээд дахин блендэрдээд бэлэн болно. 


Өргөст хэмхтэй смүүти 


Орц: 

Өргөст хэмх /үр болон ясгүй байх/ - 1 ш 
Алим -2 ш 
Нимбэг - 1 ш 
Ус - 1 аяга 
Мөс /хүйтэн уухыг хүсвэл/

Хийх арга: 

Эхлээд өргөст хэмхээ нухаш болгоно. Дээрээс нь алимаа хийгээд дахин блендердэнэ. Нимбэгний шүүсээ шахаж гаргаад устайгаа хольж нухаш дээрээ нэмээд блендэрт хийгээд бэлэн боллоо. 

Кивитэй смүүти 


Орц: 

Киви - 6 ширхэг 
Ногоон лемон - 4 ширхэг 
Анар - 1 ширхэг 

Хийх арга: 

Кивигээ хальсалж нухаад лемоны шүүсээ шахаж сайтар хутгана. 2 зүсэм лемон үлдээгээд бусдыг нь шүүс болгоорой. Дээрээс нь анар жимсээ хийгээд хутгана. 2 зүсэм лемоноо хийгээд витаминлаг жүүс бэлэн боллоо 

Хүрэн манжинтай смүүти 


Орц: 

Хүрэн манжин - 1/4 ш
Апельсин - 1ш 
Жижиг лууван - 2ш
Багахан цагаан гаа

Хийх арга: Ногоонуудаа цэвэрлэж хальслаад блендердэнэ. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Апельсинаа зүсээд шүүсийг нь шахна, цагаан гаа жижиглээд нэмнэ. Ингээд бүгдийг хольж сайтар хутгана. 

Ханборгоцойтой смүүти 


Орц: 

Ханборгоцой - 1ш 
Гадил - 1ш 
Тараг эсвэл сүү - 1/2 аяга 
Бага зэрэг цагаан гаа 

Хийх арга: 

Гадил, ханборгоцой, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчиж нухна. Сүү болон тараг нэмээд сайтар хутгах хэрэгтэй. Коктейль шиг амттай болох хэдий ч согтууруулах ямар ч үйлчилгээ байхгүй. 

Эрүүл мэндэд ашиг тустай смүүти бэлдэх жоруудыг уншигч танд хүргэсээр байгаа билээ . Илүү их жорыг мэдэхийг хүсвэл 

Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жорыг http://www.emegteichuud.mn/content/62053.shtml энэ линкээр

Тураах тустай, эдгээх шидтэй амтат смүүти бэлдэх жорууд http://www.emegteichuud.mn/content/62795.shtml энэ линкээр 

Хамгийн эрүүл 20 смүүтины жор http://www.emegteichuud.mn/content/57715.shtml энэ линкээр 

Хаврын ядаргааг тайлах 7 төрлийн витаминлаг жүүс бэлтгэх жор http://www.emegteichuud.mn/content/62601.shtml энэ линкээр орж уншаарай. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (103.229.121.189) 2016-04-28 09:21:17
За яахав сайн л юм байгаа биз хэрэглэж байгаа жимс нь хэр зэрэг найдвартай вэ гэдгээс хамаг зүйл хамаарна Хөгжилтэй орнууд хэт хөгжөөд буруу замаар буруу зүйл идэж ууж байсан байна аа гээд буцаад органик гэдэг хүнс рүү илүү хандаж эхэлж байна манайхан хөгжиж байна гээд тэдний идэж ууж байсан зүйл рүү хандаж эхэлж байна Уг нь бол манайд өөрсдөд маань жинхэнэ органик эрүүл мэндэд тустай маш сайн сайн бүтээгдэхүүн байгаа олж харахгүй байна дандаа өөрсдийгөө муулж байна 90 оноос хойш нэг хэсэг эзгүйрч ёстой юу ч байхгүй болох шахсан хятадууд ч их юм зөөсөн харин одоо харьцангуй гайгүй болж буцаад сэргэж эхэлж байна манай жимснүүд байна чацаргана нохойн хошуу нэрс мойл өөр юу юу ч билээ цагаан идээ мах гээд л муу нэртэй ч гэсэн Баярын санаачилгаар Атарын аян гэгчийг хэрэгжүүлснээр тариалан маань эргээд сэргэсэн хүнсний ногоонууд байна товчхондоо монголынхоо сайн сайн зүйлийг эхлээд хэрэглэж дархлаагаа сайжруулаарай