Ээжүүдээ, хичээлийн шинэ жилийн нээлт бямба гаригт болно
2012-08-21
Энэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр бямба гаригт тохиож байгаа. Харин зам засварын ажил удаашралтай байгаа учир хичээлийн шинэ жилийн нээлтийг 10 дугаар сарын 01-нд эхлүүлэх тухай санал Засгийн газарт хүргэгдсэн билээ.
Нийслэлийн Засаг даргын орлогчоос БШУ-ны сайдад захидал ирүүлж, "Зам засварын ажил удааширсан учир нийт 17 цэг дээр зам хаана. Тиймээс замын ачаалал ихсэх тул хичээлийн шинэ жилийн нээлтийг аравдугаар сарын 01-нд эхлүүлэх"-ийг хүссэн байна. Энэ тухай захирлуудад танилцуулахад бүгд “Боломжгүй” гэсэн хариулт өгч, харин зам засварын асуудалтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-нд буюу бямба гаригт хийхээр болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





