Солонгосын чадварлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Shin Min Ah
Жүжигчин Шин Мин А нь Өмнөд Солонгос улсад 1984 оны 4 сарын 5нд төржээ. Түүнийг хүмүүс “A Love to Kill” болон “My Girlfriend Is A Nine-Tailed Fox” "Oh My Venus" драмануудаар нь таних билээ. "Шин Мин А" өөрийн карьераа моделоор KiKi сэтгүүлнээ 1998 онд эхлүүлсэн ба түүний дараагаар хэд хэдэн "G.O.D" хамтлагийн клипүүдэд тоглосон бөгөөд 2001 онд жүжигчний дэбютээ хийж эхэлсэн байна.

Шинэхэн жүжигчин "Volcano High" кинонд Jang Hyuk-тай хамт тоглож дараа нь "Madeleine" кинонд Jo In-sung-той тоглосноор нэр хүндийг хурдан олж байлаа. Тэрээр удалгүй драмуудад гол дүр бүтээж эхэлжээ. "A Love to Kill" гэх драманд Rain-ы хамт тоглохоор болсон ба дараагаар нь романтик инээдмийн "The Beast and the Beaut"y драманд Ryoo Seung-bum-тай хамтарч чадварлаг жүжигчин гэдгээ батлаж эхэлсэн юм.

Тус кино драмануудын дараачаар тэрээр өөрийн нас биед гүйцсэн тачаангуу дүр төрхийг харуулсан кинонуудад тоглосон юм. Гэсэн ч түүнийг олонд танилуж чадсан драма нь түүний 2010 онд тоглосон “My Girlfriend Is A Nine-Tailed Fox” гэх драма байсан.

Жүжигчин загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд түүний хобби нь хөгжим сонсох, зурагт үзэх. Hyosung дунд сургууль болон Dongguk их сургуулийг төгсчээ.

Тэрбээр жүжигчин Shin Min Ah дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч "Vogue ” сэтгүүлд зургаа татуулсан Солонгосын хамгийн анхны жүжигчин болж байжээ. Мөн 2009 онд Италийн Милан хот руу явсан бөгөөд Солонгосын "ELLE" болон "Calvin Klein" брэндийн нүүр царай болж байжээ.

2011 онд тэрбээр Америкийн хувцасны брэнд болох Rag & bone компаний DIY Project кампанит ажилд анх удаа Азийн нүүр царай болсон бөгөөд дараа нь The New York Times болон "W" magazine сэтгүүлийн нүүр царай болсон юм.

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






