Шээс бэлгийн замын халдварт өвчин ”Халамид”
Хламид нь шээсний сүв, шулуун гэдэс, үтрээ, умайн хүзүү, үрийн хоолой өндгөвч, түрүү булчирхай, төмсөг зэрэг бэлгийн гадна дотно эрхтнийг гэмтээдэг бэлгийн халдварт өвчнүүдийн нэг юм. Бэлгийн замаар халддаг халдварт өвчнүүдийн дотор хламидиоз нь трихомониазын дараа ордог өвчин юм.
Үтрээ болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварладаг. Мөн амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлах боломжтой гэж үздэг. Жорлонгийн суултуур , усан сан, саун, нийтийн алчуур, сав суулга гэх мэт ахуйн халдварлалт бараг байдаггүй.

Хламидиоз эрэгтэйчүүдийн 46%, эмэгтэйчүүдийн 67% -д огт шинж тэмдэггүй явагддаг.
Ихэвчлэн дараах зовиурууд илэрдэг.
- Умайн хүзүү үрэвсэх буюу умай хүзүү улайсан, бага зэрэг хавагнаж, үнэргүй салсархаг ялгадас гарна.
- Шээсний сүвний үрэвсэл буюу шээс ойр ойрхон хүрч, загатнан шээхэд баг зэрэг шархирна. Бага зэрэг салсархаг ялгадас гарна.

- Үрийн хоолойн үрэвсэл буюу хэвлийн доод хэсгээр өвдөх, сарын тэмдгийн өмнөхөн цагаан юмны ялгарал ихсэнэ.
- Нүдний үрэвсэл буюу насанд хүрэгчдэд нүд улайх, нуух гарах нь ямар нэгэн эмчилгээгүй намжиж жилдээ 3-4 удаа дахидаг.
- Амьсгалын замын дээд хэсгийн үрэвсэл буюу ойр ойрхон дахилт ихтэй удаан үргэлжилдэг ханиалга.
- Ойр ойрхон шээс хүрч, бэлэг эрхтэн загатнана.
Умай ба дайвруудын үрэвслээс болсон үргүйдэл, умайн гаднах жирэмслэлт, бага таазны эрхтнүүдийн идээт үрэвсэл, наалдац үүсдэг. Мөн нүд, үе мөч, шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл хавсран тохиолдох нь бий.

Халамид өвчний эмчилгээ нь заг хүйтэн өвчнийг бодвол удаан эмчилгээтэй байдаг. Халамид нь бусад бэлгийн замын халдваруудтай хавсарсан бол эмчилгээ төвөгтэй байдаг. Халамидын эмчилгээний үндэс нь антибиотик боловч зөвхөн өвөрмөц хүрээний антибиотикууд нөлөөлдөг. Мөн эдгэрэлтэнд өвчний дархлалын байдал асар их нөлөөтэй тул эмчилгээнд дархлаа дэмжих, витанминжуулах, физик эмчилгээ зэргийг хавсран хэрэглэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.