Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх засварын ажлын график гарчээ. Графикмийн дагуу тавдугаар сарын 10-наас эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж засвар хийхээр болсон байна. Түүнчлэн "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх аж.

















