Леонардо Ди Каприо-ийн шинэхэн найз бүсгүй



Олон бүсгүйчүүдийн хайрыг татдаг Леонардо Ди Каприо шинэхэн найз бүсгүйгээ найзууддаа танилцуулжээ. Өдийг хүртэл гэр бүл зохиогоогүй ганц бие Холливудыг од маань өөрийн найз бүсгүй Польшийн алдартай модель, 25 настай Ела Кавалик -ийн хамтаар Нью-Йорк хотод зугаалж өдрийг их л романтик өнгөрүүлж байгаа гэнэ

Хосууд ийнхүү олны өмнө, бардам алхацгааж байхыг харсан хүмүүс түүнийг заяаны ханиа олжээ хэмээн шуугиж байна. Гэвч тэдний энэхүү гал халуун харилцаа хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Бүсгүйн хувьд тэрээр “Элит Модель” компанитай гэрээгээр ажилладаг бөгөөд Польшийн алдартай модель юм.

Тэрээр ихэвчлэн спорт хувцасны компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэхүү болзоондоо хар савхин хүрэм, саарал малгай, скинни өмдийг өмссөн харагдана.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.