Хутганы хоббитой эмэгтэй одод

Хачирхалтай юм шүү эмэгтэйчүүд хутга сонирхож, ийм олныг цуглуулж,хобби болгож байна гэдэг.

ДУУЧИН ТЕЙЛОР МОМСЕН СҮРДМЭЭР ТОМ ХУТГЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ

Жүжигчин, рок дуучин бүсгүй Тейлор Момсен, Жолитой өрсөлдөхүйц том цуглуулгатай болж хараахан амжаагүй ч энэ сонирхолдоо үнэнч нэгэн.

Тэрээр энэ хоббиндоо багагүй цаг, зав зарцуулдаг ажээ. Дуучин бүсгүй ихэвчлэн сүрдмээр том хэмжээний чинжаал хутгыг илүүтэй сонирхдог юм байна.


Анх 11 настайдаа ээжтэйгээ дэлгүүр хэсч яваад уйлан дуулан байж анхныхаа чинжаал хутгыг авахуулсан хүн Анжелина Жоли.

Тэрээр хар багаасаа өвөрмөц содон хийцтэй чинжаал хутга харсан л бол түүнийгээ өөрийн болгох гэж зүтгэдэг байжээ.

Одоо тэрээр орон орны эрт, эдүгээгийн 300 хол давсан чинжаал хутганы цуглуулгатай болж чаджээ. Түүний цуглуулгыг мэргэжлийн судлаачид хүртэл дээгүүр үнэлдэг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.