Өнөөдрөөс хүйтний эрч чангарна


Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 27-32 градус, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секунэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороотой. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ТУЯАГЭРЭЛ (103.23.51.4) 2013-09-09 10:31:56
БОЛЬЁ ОО