116 настай нэгэн эмэгтэйн зөвлөгөө

Өндөр настны асрамжийн газар амьдардаг нэгэн хөгшин эмэгтэйн сонирхолтой зөвөлгөөг охид бүсгүйчүүддээ хүргэж байна. Зуун дамжин амьдарсан эмэгтэй юу гэж өгүүлсэн бол? Хамтдаа сонирхоё. 


- Эрчүүдээс аль болох хол бай. Тэд бидний боддогоос ч их асуудал тарьдаг улс. 

- Би 100 настай байхдаа өөрийгөө толинд хараад үргэлж бурханд талархдаг байлаа. Тэр надад урт, сайхан амьдрал өгсөн учраас л би одоог хүртэл толинд харан зогсож байна шүү дээ. Тиймээс бурханд талархаж сураарай. 

- Би өдөр бүр өөрийгөө чөлөөтэй байлгах гэж хичээдэг байсан. Хүн хайрцганд түгжээтэй байснаар хөгжихгүй шүү. 

- Би гүнтэй гэрлэж бас хөвгүүдтэй үерхдэг байгаагүй. 

- Хуанли хардагаа болих хэрэгтэй зүгээр л өдөр бүрийг тэмдэглэн өнгөрөө.

- Би өдөр бүр өөр хувцас өмсөхийг хичээдэг байсан ч жинс өмсдөггүй байсан. 

- Бууж өгөлгүй урагш л алхаад бай. 

- Алхаж сур. 

- Би гоожуурын л ус уучихдаг. 

- Тайван бай, өөдрөг амьдар. Орондоо орохын өмнө Bailey"s ууж тайван унт. 

- Би хэзээ ч согтотлоо ууж, элдэв янзын тамхи хэрэглэж байгаагүй. 

- Би стрессдэх дургүй. Хэн нэгэн уурлаж бухимдах үед би шуудхан л явдаг. Би аль болох эерэг хүмүүстэй байхыг эрмэлздэг байсан. 

- Эелдэг бай. Ямар ч хүнтэй таарсан бай үргэлж эелдэг байхыг эрмэлз. Та эелдэг харьцаж эхэлвэл мөн тийм л хариу хүртэнэ шүү дээ. 

- Өөрийн үзэл бодолд үнэнч бай. 

- Өөрийн үзэл бодлыг бусдад тулгахын оронд өрөөлийг сонсож сур. Суралцах зүйл байж л таарна. 

- Хийж байгаа зүйл бүрээ хайрлаж, чин сэтгэлээсээ хий. Хэрвээ чи дуртай ажлаа олбол илүү хялбар хэрнээ танд ашигтай байх болно. 

- Өдөр бүр хэсэг хугацаанд амар, дуг хийж сураарай. 

- Чи нэг л амьдарна. Тиймээс гэр бүлтэйгээ маш дотно бай. Муудалцсан эргээд эвлэрч сур. Шөнө болдог ч эргээд нар манддагийг санаарай. 

- Инээмсэглэл таныг эрүүл байлгана. Уурлаж бухимдхын оронд зүйл бүрийн сайхан талыг олж хар. 

- Хоолны дуршил сайтай бай, сайн найзуудтай бол мөн завгүй байж сур. 

- Завгүй бай! Өмнө нь хийж үзээгүй ажлуудаа туршиж үз. 

- Чөлөөгүй суралц. 116 настай эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагад үндэслэсэн бяцхан зөвлөгөөг та бүхэндээ хүргэлээ


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.