Та л зөвхөн бусдад өгөөд байгаагийн шинж тэмдгүүд

Бусадтай үргэлж эелдэг харьцан, тусламж хэрэгтэй хүн бүрт та хариу нэхэлгүй тусалдаг ч танд хэцүү, ганцаардах үед таныг тусалж дэмжих хэн нэгэн хажууд тань байдаг уу? Хэрвээ тийм биш бол та л зөвхөн бусдын төлөө сэтгэл гарган, дотроо хэцүү байвч гаднаа ил гаргалгүй нууж явдаг хүмүүсийн нэг аж. Танд доорх шинжүүдийн аль нэг байгаа бол та хэтэрхий их өгдөг ч эргүүлээд бусдаас хариу авдаггүй нэгэн юм. 



1. Өдөр тутмын амьдралд хүн бүрт ямар нэгэн асуудал тулгарч байдаг. Хамгийн гол нь том жижиг гэдгээрээ ялгаатай. Хэдийгээр та өөрөө асуудалтай байсан ч таны дотны найзад тусламж хэрэг болох үед та л тусалж л байна. Хэрвээ та асуудалтай байгаа бол эхлээд өөрийн ажлыг зохицуулах хэрэгтэй гэдгийг үргэлж сана. Бусдад туслах сайхан хэдий ч та хамгийн чухал нь гэдгээ бүү март. 

2. Таны талаар тэд юу ч мэддэггүй. Таны дотор хүн юу өгүүлдэг вэ? Хүнд хэцүү үед сэтгэлээ онгойтол ярих хэн нэгэн таныг тэвчээртэй сонсох хүн байхгүй бол та бусдад өгдөг ч танд өгдөг хүн байхгүй гэдгийн хамгийн том жишээ. 

3. Найз нөхөдтэйгөө байх үедээ таныг бус өөрийгөө л онцолж байвал та хэдийнэ сайн "сонсогч" болжээ гэсэн үг. 

4. Өөртөө цаг гаргаж чаддаггүй. Бусдыг л гэдэг хүн өөртөө хэзээ ч хангалттай их цаг зав гаргаж чаддаггүй. Учир нь та бусдын төлөө ажилласаар байгаа хүн шүү дээ! 

5. Өрөөл бусдад үргэлж санаа тавих хэрэг гарна. Энэ зангаа болих хэрэгтэй. Та л өөрөө болихгүй бол таныг огт тоодоггүй ч таниар үргэлж хайрлуулахыг, халамжлуулахыг хүсдэг зангаа бусад хүмүүс болихгүй. Ойр дотно хүмүүстээ эелдэг аргаар хайр, анхаарал халамж хүсэж байгаагаа ойлгуулахыг зөвлөе. Дахин хэлэхэд өөрийгөө хайрлахаа бүү март! 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.