Нимбэгний цай бэлдэх жор

Нимбэг өлөн төрлийн ашигтай тустай. Гоо сайханд, гэр ахуйд, эрүүл мэндэд бүхий л талаараа туслагч , хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн юм. 

-Нимбэг 3 ширхэг
-Элсэн чихэр 10 хоолны халбага



(Миний хэмжсэн хоолны халбага нь солонгосын гээд савхтайгаа хосоороо байдаг урт иштэй халбага тул хавтгай арай бага гр ордог байгаа. Энэ халбагаар овоолсон нэг халбага элсэн чихэр нь 12 гр байна. Тэгэхээр 3 ширхэг нимбэгэнд 120 гр элсэн чихэр орсон гэсэн үг. 3 ширхэг нимбэг нь 350-400 гр жинтэй болно)

Хийх арга:

Нимбэгээ сайтар угаагаад голоор нь нэг хуваана (уртааш нь). Үрийг нь түүж аваад нимгэн хавтгай зүснэ. Зүссэн нимбэг дээрээ элсэн чихэрээ нэмж хутгаад тагтай шилэнд савлаад хөргөгчинд хадгалаарай. Шилэнд хийхэд нимбэгний шүүс ялгараад нимбэгтэйгээ зэрэгцсэн их шингэнтэй болсон байна. Ингэж бэлдээд тэр дор нь хэрэглэж болно.



Аягандаа бэлдсэн цайны охьноосоо хийгээд буцалсан халуун усаар дүүргээд амтархан уугаарай. Би цайгаа уунгаа нимбэгээ халистай чигээр нь зажилж идэх их дуртай ярих юмгүй сайхан байдаг юм. Аяганд тунаж үлдсэн нимбэг дээрээ дахиад халуун ус хийгээд уусан ч болно. Нэг аяганд нэг хоолны халбага байхад яг сайхан таардаг байгаа. Гэхдээ та бүхэн өөрсдийн амталгаагаар тааруулаарай.

Хоёрхон орцтой ч таны төсөөлж ч байгаагүй сайхан амт гарч ирнэ. 


U CooK 4 U хуудасны постоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.82) 2016-09-28 12:26:03
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА