Нууц эрхтнээ зөв арчлая
Дотуур хувцасны ард нуугддаг л юм чинь гэж бодон ариун цэвэр талаас нь сайн сахьдаг ч өнгө үзэмжинд төдийлөн аанхаардаггүй бол та доорх мэдээллийг заавал уншаарай. Эмэгтэй хүний нандин эрхтнийг цэцэгтэй зүйрлэдэг нь учиртай. Та нүүрний арьсаа гойд анхааран халамжилдагтай адилхан нууц эрхтнээ ч орхиж болохгүй.

Угаахдаа болгоомжтой байгаарай. Үтрээнээс ялгарах үнэр гэдэг эмэгтэй хүний сэтгэл зовних бас нэгэн шалтгаан юм. Энэхүү эвгүй үнэрийг арилгахын тулд үнэргүй савангаар өдөрт хоёр удаа угаах хэрэгтэй. Мөн угаахдаа гадна бэлэг эрхтний эргэн тойронг сайтар угаах хэрэгтэй.
Бэлэг эрхтний үсийг тогтмол янзлах эсвэл авах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ бэлэг эрхтний үс бага байх нь үнэр ялгаруулахтай ч холбоотой. Та ариун цэвэр болоод бэлэг эрхтний үсээ тогтмол авдаг бол эвгүй үнэрний асуудлаас ангид байж болно.
Бэлэг эрхтнийг амьсгалуулах шаардлагатай. Хэрвээ та усанд орчихоод шууд л дотуур хувцсаа өмсчихдөг бол түр азнаарай. Биеийн бусад хэсгүүдийн адил амьсгалах нь үтрээнд нэнэ хэрэгтэй юм шүү.
Дотуур хувцасаа тогтмол соль. Мэдээж цэвэр даавуун байх шаардлагатай. Хэдийгээр бид угааж цэвэрлэн өмсдөг ч дотуур хувцсанд элдэв янзын бактер үржихдээ амархан байдаг. Тийм ч учраас та дотуур хувцсаа 1 сар болоод сольж байхыг эрмэлзээрэй.
Үнэртэнг бэлэг эрхтний ойролцоо цацаж болохгүй. Учир нь зориулалт нь тэс ондоо байдаг. Үнэртэй ус, үнэртэй саван зэрэг нь бэлэг эрхтэнд маш хориотой зүйл юм.
Эмчид тогтмол үзүүл. Хэрвээ та 21 ба түүнээс дээш насных бол хоёроос гурван жил болоод эмэгтэй хүнд шаардлагатай сав, умайн хүзүү, өндгөвчний хорв хавдраас сэргийлэх шинжилгээ, үзлэгийг заавал хийлгэх хэрэгтэй.
Зөв хоолло. Эрүүл зөв хооллох нь үтрээнд хүртэл нөлөөлдөг. Алим болох жимс ногоо идэх, сонгино сармис түлхүү хэрэглэж байгаа нь бэлэг эрхтнээс ялгарах үнэрт нөлөөлдөг. Та зөв хооллож сурвал таныг зовоох асуудлууд ч багасана гэсэн үг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







