Биеэ сайхан харагдуулах 6 заль мэх
Ямар ч орны эмэгтэйчүүд гоо сайхан харагдахыг хүсдэг. Мэдээж дасгал хөдөлгөөн хийх нь сайхан биетэй харагдахад тусалдаг. Мөн хувцасаа тохируулаад өмсчихвөл биеийнхээ өөтэй хэсгийг дарж болно. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг шүү дээ. Дараах зөвлөгөөг мэдээд аваарай.

Бүсэлхийний тойргоо сайхан харагдуулахын тулд нэвсгэр цамц, даашинз сонгох хэрэггүй. Хормой нь өргөн бэлхүүсээрээ нарийн харагдах хувцасыг сонгох хэрэгтэй.

Загварын гол хуулийн нэг бол: та сайхан хөлтэй бол түүнийгээ ил гаргах хэрэгтэй. Навсгар урт юпка, даашинзаар хөлөө нуугаад байвал хэний ч нүдэнд өртөхгүй шүү дээ

Эхний зураг бол Кристиан Диорын зохион бүтээсэн юпка. Энэ бүтээл гарсанаас хойш эмэгтэй хүн бүрт байх ёстой хувцасны нэг болон хувирсан. Гэхдээ дэрвэгэр юпка эмэгтэй хүний биеийг тэгш харагдуулдаг хэвээрээ шүү

Урт бариун даашинз дэгжин харагдуулах зорилготой, гэвч бүсэлхийг онцгүй харагдуулдаг. Тиймээс бариун даашинз өмсмөөр байвал өвдгөөр татсан урттайг сонгоорой гэж зөвлөж байна.

Бүсэлхийг тодотгож өгсөн жинсэн шорт, богино юпка эргээд моданд орж байна. Эргэлзээгүй таныг сайхан харагдуулна.

Сунадаг материалтай даашинз сонгох нь үргэлж зөв байдаг. Харин энэ даашинз дээрээ өсгийтөө өмсөхөө мартваа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






