Хатагтай Ан Сан Сү Чи маргааш төрийн ордонд лекц уншина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи  өчигдөр иржээ.

Мьянмарын ардчиллын бэлгэдэл болсон хатагтай Ан Сан Сү Чи маргааш нэгдсэн хуралдаанаа хийх АОХН-ийн долдугаар бага хуралд үг хэлж, дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт олон нийтэд лекц унших юм. Мөн өдрийн орой нь сэтгүүлчидтэй уулзаж асуултад нь хариулахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн лекц энэ сарын 30-нд Төрийн ордны Их танхимд 14.00 цагт эхлэх юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
514 (202.9.47.131) 2013-04-30 11:15:09
ЯГ ӨНӨӨДӨР ШҮҮ