Тахианы цээж мах, лийртэй амтат хуурга
Фитнессээр хичээллэж байгаа болон эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж илүүдэл жингээсээ салах гэж хичээж яваа хэн бүхэнд зориулав.

Нийт илчлэг - /430 ккал/
Орц:
-Тахианы цээж мах 200 гр
-Лийр 100 гр
-Яншуй 10 гр
-Улаан лооль 50 гр
-Соя соус 2 х/х
-Нунтаг хар перец 1 ц/х
-Хатаасан нунтаг саримс 1 ц/х
-Хатаасан нунтаг цагаан гаа 1 ц/х
-Ургамлын тос 1 х/х

Хийх арга:
Хайруулын тавагт ургамлын тосоо халаагаад тахианы махаа хийж зөөлөн гал дээр жигнэх маягаар болтол нь хуурна.Дээр нь лийрээ хүссэн хэмжээгээр хэрчиж амтлагчуудын хамт нэмж хуурна. Хоолоо гаргахаас 1 минутын өмнө яншуй жижиглэн хэрчиж нэмж сайтар хутгаад л бэлэн боллоо. Амтлагчуудаа өөрсдийн амталгаанд тохируулаарай. Соя соус орсон тул давсны хэрэггүй.Хоолны үнэр хамар цоргиод л үнэхээр сайхан амттай. Улаан лоолиор хачирлалаа.
Эх сурвалж: U CooK 4 U
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







