Арнолд Шварценеггер эхнэрээсээ албан ёсоор саллаа

Арнолд Шварценеггер, Мария Шрайвер нар таван жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон. Тэд саяхан албан ёсоор салсан байна. Бусдаас өөр, илүү романтик амьдарч байсан хосууд салах болсон шалтгааныхаа талаар хараахан тайлбар хийгээгүй байгаа аж. TMZ-гийн мэдээллэснээр, тэдний хэн хэн нь гэрлэлтээ цуцлах сонирхолтой байжээ.

Тэд 2014 онд салах өргөдлөө шүүхэд өгсөн байна. Шварценеггер олон жил гэрийн үйлчлэгчтэйгээ дотно харилцаатай байсан, тэдний дундаас Милдред гэх хүү төрснийг хэвлэлийнхэн илчилжээ. Энэхүү мэдээллийн дараа Мария дөрвөн хүүхдийнхээ эцгээс тусдаа амьдрах болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.