Ордууд хэрхэн зөнтэй зүүдтэй вэ зурхай

Хүн бүр амьдралдаа дор хаяж ганц удаа зөнтэй зүүд зүүдэлдэг. Гэхдээ аль зүүд зөнтэйг ялгаж мэдэж амаргүй. Энд л манай зурхай тусална. Учир нь зурхайн орд бүрийн зөнтэй зүүд өөр өөр сэдэвтэй. Та зүүдээ үл тоох хэрэггүй, харин ч чухал асуултынхаа хариуг олж мэдэж чадна.

Загас, Мэлхий, Хилэнц гээд усан махбодтой ордууд бол зүүдний хаад.

Иймээс тэдний зүүдийг бүгд анхааралтай coнcox хэрэггэй. Загасны ордныхны зүүд хамгийн зөнтэй. Тэд торгон мэдрэмжээ ашиглан хамгийн ээдрээтэй зүүдийг гарамгай тайлдаг. Тэдний ялангуяа хайр дурлал, үр хүүхдүүд буюу сугалааны хожилтой холбоотой зүүд нь зөнтэй байдаг.

Харин мэлхийн ордынхон аялал жуулчлал, алс холын орнуудын талаарх зүүдэнд анхаарлаа хандуул. Тэдгээр газрыг үзээгүй ч гэсэн.

Мэлхий зөнч зүүдний тусламжтайгаар ажил төрөл, албан тушаалтай холбоотой асуудлаа шийдэж чадна. Шалгалт, диссертаци, номтой холбоотой зүүд ч оновчтой. Шашин шүтлэгтэй холбоотой зүүд тань шинжлэх ухааны үндэслэлтэй байж болох талтай. Хилэнцийнхний боловсролтой холбоотой зүүд зөнтэй. Сургууль, шалгалт, диссертаци зүүдэлбэл биелэх магадлалтай.

Хумх, Ихэр, Жинлүүр хэмээх хийн махбодтой ордуудын зүүд зөнтэй байх нь ховор.

Гэхдээ харилцааны асуудлыг хөндсөн зүүдэндээ анхаарал хандуул. Тэдний зүүд төрөл бүрийн үсэг, тоо, схем зэрэг билэгдлээр дүүрэн бөгөөд чухал мэдээ ингэж л ирнэ.

Тэд ямар нэг асуудлаар шийд гаргаж чадахгүй бол зүүдээ манаж унтах хэрэгтэй. Хариу зүүдэнд ирдэг. Энэ нь ялангуяа ихрүүдэд хамаатай. Тэдний зүүд амьдрал дээр шууд хэрэгжих боломжтой.

Жинлүүр заяаны ханиа зүүдэндээ харах нь элбэг Хумх зохион бүтээх талдаа гарамгай бөгөөд зүүдэндээ нээлт хийдэг.

Арслан, Хонь, Нум зэрэг гал махбодтой ордуудын зүүд нь хүртэл амбицтай.

Тэд дэлхийн хүчирхэг удирдагчидтай хамт ард түмэн, улс орны төдийгүй эгэл иргэдийн хувь заяаг шийдэж зүүдэлдэг. Маш баялаг зүүд нь баргийн киноноос дутахгүй. Иймээс сайн мөрөөдөөд унтвал үйл явдлын өрнөлийг зүүдэндээ үргэлжлүүлэн харж болно. Тэд гал, гэрэл, гялалзсан юмтай холбоотой зүүдээ анхаарах ёстой. Онцлог нь тэд өөрсдөө зүүдээ тайлж чаддаггүй. Арслангуудын алтан зүүд голдуу хуурамч. Иймээс тэд ханийнхаа зүүдийг сонс. Учир нь тэдний ойр дотны хүмүүс арслангуудыг мэдрэх увдистай.

Хонь, Нум харин хайр дурлал, карьер их зүүдэлдэг. Мөн аялап жуулчлал, шинжлэх ухааны сэдэвтэй зүүдээрээ дэлхийн хэмжээний нээлт ч хийж магад.

Үхэр, Охин, Матар шороон махбодтой ордууд тул зүүдээ үл тоодог.

Тэд цөөн зүүдэлдэг ч мэргэн, зөнтэй байдаг. Ирээдүйн үйл явдлыг онож зүүдэлдэг онцлогтой. Учир нь амьдралын хар ухаантай Үхэр, Охин, Матар өөрсдийн амьдрал ахуй, ажил, ургамал, амьтан, хүний биеийг зүүдэлдэг. Үхэр голдуу хоол хүнс, хувцас, Охин ном, аар саархан, Матар барилга байгууламж, хөдөлмөрийн багаж зүүдэлдэг. Ер нь зүүдний тайлалтай ном ашигласан нь дээр. Юу худалдаж авахаа мэдэхгүй бол зүүдээ мана, хариу дороо ирнэ.

 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.