Дэлхийн хамгийн үнэтэй очир алмазаар шигтгэсэн даашинз
Их Британийн загвар зохион бүтээгч, дизайнер Дебби Вингхэм дэлхийн хамгийн үнэтэй даашинзыг зохион бүтээснээ мэдэгджээ.

Энэхүү даашинз нь маш ховор төдийгүй үнэтэй улаан очир эрдэнийн алмазаар шигтгэсэнээрээ онцлогтой гэнэ. Харин уг даашинз нь 17.7 сая доллараар үнэлэгдэж байгаа юм. Мөн уг даашинзыг Абайя гэж нэрлэгдсэн лалын шашинт улс орнуудын зан заншил уламжлалт хар даашинз өмсгөлийн нэрэмжит болгон нэрлэжээ.

Түүнчлэн энэ даашинз нь энгийн чөлөөтэй загвартай бөгөөд өмссөн ямар ч эмэгтэй хүн өөрийнхөө хүссэн загвар биеийнхээ хэмжээнд тохируулан биедээ уяж, ороож, тааруулан өмсөх боломжтой юм байна. Ховор нандин улаан очир алмаз нь 7.4 сая доллараар үнэлэгдэж байгаа аж. Түүнээс гадна даашинз нь цагаан болон хар очир алмазаар болон рубин чулуунуудаар чимэгджээ. Эдгээр чулуу эрдэнэсүүд нь 14 кратын цэвэр алтан сууринуудад суурилагдан чимэглэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.