Пивоор амталсан тахианы махан шорлог

ОРЦ: /4 хүн 
Тахианы цээж мах 500-700 гр
Тараг - 1 цайны аяга /1 цайны аяга = шингэн- 240мл, хуурай - 160-180гр/
Шар айраг - 1/2 цайны аяга
Давс - 2 цайны халбага  /1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр/
Хар перц - 1 цайны халбага
Халуун чинжүү - 1/4-1/2 цайны халбага
Томатны сүмс - 2 хоолны халбага /1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр/
Сармис 3-4 хумс

Шорлогны махыг маш олон төрлийн аргаар амтлаж болдог. Бас нэг хялбар бөгөөд амттай арга бол шар айрааг амтлах жор юм. Шорлог хийх жорын сангаа нэмэхийг хүсвэл энэхүү жорыг сураад аваарай.
 

Пивоор амтлахад хамгийн тохиромжтой мах бол тахиан мах юм. Тахианы цээж махыг тасалгааны температурт байхаар гэсгээгээд шорлог хийх хэмжээгээр дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Хэт том болон хэт жижиг хэрчих хэрэггүй.



Томхон саванд тараг, шар айраг, давс, хар перц, улаан чинжүү, жижиглэн хэрчсэн сармис, томатны сүмсийг хольж хийгээд сайтар хутгаж холино. Ингээд хэрчсэн тахианы махыг хийж мөн сайтар хутгаж холиод таглаад хөргөгчинд хийгээд дор хаяж 2 цаг эсвэл бүтэн шөнө хонуулж ч болно. Шар айраг нь ямар ч төрлийнх байж болно. Ингээд шарахад бэлэн болмогц амталсан тахиан махыг шоронд шорлоно. Шорлохоосоо өмнө шорны модыг усанд хийж норгох хэрэгтэй. Ингэснээр шорлогыг шарах явцад мод түлэгдэхгүй. Зориулалтын төмөр шор ашиглаж болно.


Ингээд шарахад бэлэн болмогц амталсан тахиан махыг шоронд шорлоно. Шорлохоосоо өмнө шорны модыг усанд хийж норгох хэрэгтэй. Ингэснээр шорлогыг шарах явцад мод түлэгдэхгүй. Зориулалтын төмөр шор ашиглаж болно. Хүсвэл сонгино, чинжүү, хулуу зэрэг ногоогоор хачирлан шорлож болно. Ногоог мөн гадна талаас нь давс, перц болон бусад амтлагчаар амтлахаа мартуузай.


Ингээд гриллээ халааж цогшуулаад шорлогоо тавиад шарж эхлэнэ. Байнга эргүүлж тойруулж шараарай. Тахиан мах аяндаа гаднаасаа түлэгдэж бор өнгө орох болно. Тахиан мах амархан болдог учраас болсон эсэхийг мэдэхийн тулд хутгаар хэрчиж гол хэсгийг нь шалгаарай. Хэрвээ ингэхэд шүүрхий байвал дахин үргэлжлүүлэн шараарай. Махны хэрчилтийг хэр зэрэг том, жижиг хийснээс шарах хугацаа хамаарна. Шорлог тус бүрийг үе үе эргүүлж тойруулж шараарай. Гал нь таарсан бол нэг шорлог ойролцоогоор 10-15 минутын дотор болдог. Шорлогийг шарах явцдаа гадна талаас нь дахин амтлаж болно. Ингэхдээ давс, хар перц, паприка, сонгино сармисны нунтаг, гоньд, орегано, лайм шүүс зэргээр амтлаарай.Шорлог маань бэлэн боллоо. Цагийг сайхан өнгрүүлээрэй.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.